Нууц мэдээллийн уурхай

Лий Жонг Ёл нь “төмөр замд дэр бетон,хайрга нийлүүлэх сонирхолтой газрын цаад талд Женко групп байгаа” гэсэн захидал явуулж байжээ

Нийтэлсэн: 2017-07-21 06:38:53

260 сая долларын өртөгтэй гэх алдарт төмөр замын хэрэг давж заалдах шатнаас мөрдөн байцаалт уруу ахин буцлаа. Энэ хэрэгт ЗТ-ийн сайд асан А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ы хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, Ухаа худгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгч болоод байгаа “Эс Си Ти И Си Эм” компанийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захирал асан Лий Жонг Ёл /LEE JEONG YEOL/, БНСУ-ын “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён /KO DONG HYUN/ нар холбогдоод байна. Эднээс Лий Жонг Ёл нь хоригдож бусад нь батлан даалтанд гарсан. Тэрээр 18 дахь сардаа хоригдож байгаа аж. Холбогдсон хэргийн тухайд улс орон даяар хоёр жил шуугисаар хэрэг, хэрэгт холбогдогсод, мөнгөн дүн нь бүр чихэнд хоногшсон гэхэд болно. А.Гансүхийг улсад 55,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Д.Цотбаатарт мөн төдийн хэмээний хохирол тулгасан. А.Зориг дээр нэг сая долларын хохирол яригддаг. Лий Жон Ёл нь туслан гүйцэтгэгч нарт өгсөн мөнгөнөөс 8 тэрбум гаруй төгрөгийг залилсан, Гу Дун Хён нь 3,8 тэрбумыг завшсан гэж буруутгагдсан.  Энэ дуулиант ажлын нэг шуугиан нь туслан гүйцэтгэгчээр ажилласан монгол компаниуд ажлын хөлсөө авч чадаагүй явдал юм. Өөрөөр хэлбэл тэдэнд олгох мөнгө дундаасаа завшигдсан гэж гэж үзсэн. “Самсунг”-ийн  “Эс Си Ти И Си Эм” болон “МТЗ” ТӨХК-ийн хооронд Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Урт нэрт солонгос компани нь “Ул шорооны ажил”-ын тоон мэдээ тайланг 107.3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нартаа 89.8 тэрбумын санхүүжилт олгосон гэнэ. Ингээд дундаас 17.4 тэрбум завшигдсан болж тарчээ. Нийт 13 компанид гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж өгчээ  “Жилин мандал” -д 1.3 тэрбумын “Мапроуд” -д 1.5 тэрбумын,  “Бидний зам”-д 1.08 тэрбум гэх мэтээр санхүүжилтийг дутуу олгожээ. Гэхдээ туслан гүйцэтгэгчээр өөр компаниуд бас ажиллажээ.

Лий Жонг Ёл нь 2013 оны 9-р сарын 13-ны өдөр “Самсунг Си энд Ти” компани руу хүргүүлсэн цахим захидалдаа “...Одоогоор манай төмөр замд дэр бетон болон хайргыг нийлүүлэх сонирхолтой байгаа газрын цаад талд Женко групп байгаа бөгөөд манай компаниудын нэг болох “Транскон” ХХК нь Женко группын салбар компани юм...” гэж дурдсан байсан гэнэ. Уг компани нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж 5.4 тэрбум төгрөгийн далан, шорооны ажлыг хийжээ. “Траскон” компаний захирал нь А.Гантөмөр гэнэ Х.Баттулга нь Я.Батсүхтэй хамтран “Камекс” болон “Майдар Сити” компаниудыг үүсгэн байгуулсан байдаг. Харин  Я.Батсүх нь “Транскон” -ы захирал А.Гантөмөртэй хамтран “Хэт ойл”, “Ди Эс Эм” компаниудыг үүсгэн байгуулжээ.  “Транскон”, “Хэт Ойл”, “Ди Эс Си” компаниудын захирал А.Гантөмөр, Я.Батсүх нар нь Х.Баттулгатай найз нөхдийн болон ажил хэргийн холбоотой хамаарал бүхий этгээдүүд болохоо хүлээсэн байна.  Мөн “Эс Си Ти И Си Эм” -д туслан гүйцэтгэгчээр ажилласан “Эсто”  компани нь  44.5 тэрбум төгрөгийн төмөр замын чигжээс чулуу нийлүүлэх ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд захирал Д.Батжаргал нь Я.Батсүхэд 42 сая төгрөгийг хандив нэрээр шилжүүлсэн баримт байдаг гэнэ. Энэ хэрэгт өөр солонгос иргэд нэр холбогдсон Пак Жи Хён, Ким Чан Хуан нар юм. Өдгөө хоригдож байгаа Лий Жонг Ёл нь Ким Чан Хуанаар зуучлуулан У.Ундрам, Д.Уламбаяр нартай хамтарч  “Содконсалинг партнерс” компанийг үүсгэн байгуулсан сонирхолтой үйл явдал болжээ. Улмаар энэ компани нь 2013 оны 12-р сарын 24-ний өдөр “Эс Си Ти И Си Эм”-тай “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулан санхүүжилт авчээ. Гэхдээ олгосон санхүүжилтээсээ 2014 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр зургаан сая төгрөгийг буцаан авсан нь нийтдээ 72 сая төгрөг болсон гэнэ. Мөн ТӨХ-ийн дарга асан Д.Цогтбаатар өөрийг нь ороосон 91-р тушаалыг ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа нар нь “баар саванд хоол идэж байгаад л зуруулсан юм шиг байна” гэж мэдүүлсэн гэнэ. /үргэлжлэл бий/


НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших