Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх НЭГ тэрбум 756 сая төгрөгтэй хадгаламжийнхаа эх үүсвэрийг тайлбарлана уу ...?

Нийтэлсэн: 2017-07-20 23:11:20

Зөв тогтолцоотой оронд бизнес хийсэн хүмүүс нь баян байдаг гэдгийг Билл Гейтс, Марк Цукурберг нарын жишээнээс харж болно. Харин Монгол болон Африкд эсрэгээрээ буюу төрд ажилласан хүмүүс нь баяждаг. Бизнес нь хийсэн нь бүр өрөнд ороод уруудаж байхад төрийн албан ташаалтнууд тэрбум тэрбумныхаа хадгаламжийн хүүнд 10-20 сая төгрөг авдаг. Манай улсад 100 саяаас дээш хэмжээтэй хадгаламжтай 7800 орчим хадгаламж эзэмшигч байдаг. Тэдний нэлээд нь УИХ-ын гишүүд, сайд дарга нар гэдгийг 2016 оны ХОМ харууллаа. Тэрбум төгрөгний хадгаламжтай хүн сард доод тал нь 15 сая төгрөгний хүү зүгээр л авдаг. Харин тэр хүүг нь Монголын 850 мянган зээлтэй иргэд сарын 18-30 хувийн хүү төлж байж бүрдүүлдэг. Төрийн албан хаагч төрөөс тэрбумтан болдог. Тэрбумтан болсоны дараа хадгаламжийн  хүүнийхээ мөнгийг ийнхүү иргэдээсээ татаж авдаг. Намтарыг нь харвал насаараа төрд ажиллаж байгаа Шадар сайд У.Хүрэлсүх  нь 2016 оны ХОМ-ын мэдүүлгээр 1 тэрбум 756 сая төгрөгний хадгаламжтай байна. Энэ нь шадар сайдыг шударга төрийн түшээдийн нэг хэмээн итгэж явдаг олон нийтийн тодорхой хэсэгт гайхшрал эргэлзээ, хардлага төрүүллээ. Одоо У.Хүрэлсүхэд энэ эргэлзээ хардлагийг тайлахын тулд  асар их хадгаламжийг бүрдүүлсэн орлогийн эх үүсвэрийг танилцуулах тайлбарлах ёс суртахууны үүрэг оногдож байна. Төрд ажиллаж байгаа хүн мөнгөтэй байж болно. Гагцхүү орлогийнхоо эх үүсвэрийг нээлттэй шудрага л тайлагнадаг байх ёстой. Шадар сайдын намтарыг харахад насаараа төрд болон улстөрийн байгууллагад ажилажээ. Энэ хугацаанд ямар нэгэн бизнесийн компанид ажиллаж байгаагүй байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ны 1072 ширхэг хувьцаанаас өөр орлого өгөх хөрөнгө, хувь эзэмшил алага. 1072 ширхэг хувьцааны ашиг 1,7 тэрбумын хадгаламжийг бүрдүүлэхгүй. Ийнхүү олон нийт У.Хүрэлсүхээс орлогийн эх үүсвэрээ тайлбарлахыг хүсэж шаардаж байна.
 

2016 оны ХОМ
•    Орлого: 119.9 сая
•    Гэр бүлийн гишүүдийн орлого: 2.7 сая
•    Автомашин: Mercedes Benz ML320- 1, Harley Davidson- 1, Lexus 570- 1, нийт үнэлгээ 284 сая
•    Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, үнэлгээ 162 сая
•    Үнэт эдлэл: 100 сая
•    Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 1 тэрбум 756 сая
•    Зээл: байхгүй
•    Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 1072 ширхэг

Товч намтар
Боловсрол:
________________________________________
•    1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
•    1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
•    1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
•    2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
 

Ажилласан байдал:
________________________________________
•    1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
•    1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
•    1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
•    1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
•    1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
•    1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
•    2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
•    2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
•    2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
•    2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
•    2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
•    2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
•    2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
•    2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
•    2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
•    2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
•    2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 5
  1. зочин /66.181.185.91/ 2017-07-21 17:29:29

    Эх үүсвэр нь ойлгомжтой болоод л ийн бичээ биз үүнд атаархаад хорсоод байх юу байнаа

  2. зочин /66.181.185.91/ 2017-07-21 17:31:44

    Далчиганаад байх юмгүйээ.Ядахдаа нэрээ бич за

  3. Очирхүү /27.123.214.126/ 2017-07-21 17:57:26

    Харин Хүрэлсүхэд баярлалаа. Гадаадад ямар офшорт мөнгөө нуучихсан биш. Одоогоос 4 жилийн өмнө хөрөнгө орлогынх нь мэдүүлэг дэар байж л байсан шүү дээ. Та нар ороод үзээрэй. Ер нь энэ Хүрэлсүхээр муусайн ***нууд их оролдох юм аа. Санаа чинь байвч сачий чинь хүхэхгүй дээ. Хүрэлсүх бол эх орондоо хайртай ард түмний хүү шүү...

  4. Эр хүн /202.131.236.139/ 2017-07-21 19:25:12

    Тэрбум төгрөг юу ч биш шд Харин ч үнэн зөвөөр бүх хөрөнгөө мэдүүлсэн л бна даг. Хэдэн зуун сая доллартай офшоортонгуудаа хэл. Хүрэлсүх шударга эр хүн

  5. Ундрах /139.5.217.116/ 2017-07-23 23:01:10

    Би сая Хүрэлсүхийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг сонирхож үзлээ. Одоогоос 10 жилийн өмнө энэ мэдүүлгээ өгсөн байна. Хаа очиж хадгаламжаа нуугаагүй бодитоор нь мэдүүлсэн байна шүү. Бүх дарга нар ийм л байх ёстой юм даа.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших