Нууц мэдээллийн уурхай

Покерчин эр 6 сарын дотор 30 кг турж мөрийний 500 мянган долларыг авчээ

Нийтэлсэн: 2017-07-20 01:13:03

Independent-д бичсэнээр Нью-Йорк хотын мэргэжлийн покерчин 36 настай Уолтер Фишер нь хамгийн тарган бас хамгийн аз муутай тоглогч байжээ. Тэрээр их идэхийн хажуугаар их ч алддаг. Хожигдохоороо бүр ч их иддэг гэнэ. Өнгөрсөн оны 12-р сард  тэрээр 100 мянган доллар алдаж бараг халаасаа гөвөх дөхжээ.


-Би нэг дор бүтэн пицца, 3-4 бялуу бас бүтэн стейк идэж байж л зогсдог байсан-
Үр дүнд нь бараг 110 кг жин татах болжээ. Түүнийг 100 мянган доллараа алдсандаа гутран хоолоор сэтгэл санаагаа засаж суухад нь нэгэн баян эр мөрийцөх санал тавьжээ. Тэрээр хагас жилийн дотор 30 кг хүртэл турвал 500 мянган доллар өгье гэжээ. Хэрвээ турж чадахгүй бол тодорхой хугацаагаар өөрт нь ажиллах нөхцөл тавьсан байна. Бараг мөнгөгүй болоод байсан покерчин шууд зөвшөөрчээ. Гэхдээ зөвхөн дасгал хөдөлгөөнөөр л жингээ хасах ёстой. Мөрийний нөхцөл ёсоор эхлээд покерчинг Dexa Scan гэдэг рентген аппаратаар биенийх нь өөх тосны хэмжээг тогтоожээ. Уолтерийн биеийн 35 хувь нь өөх тос байсан гэнэ. Мөн ямар нэгэн тураах бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгахын тулд долоо хоног бүрд цусны шинжилгээ өгөхөөр болжээ. Ингээд покерчин эр хөзрөө хойш тавиад турах ажилдаа оржээ.

Тэрээр мэргэжлийн багш хөлслөн авчээ. Эхний долоо хоногт өдөрт 45 минут хичээллэдэг байсан бол цагаа ихэсгэсээр сүүлдээ өдөрт 10 цаг дасгал хийдэг болжээ. Мөн хооллолтыг нь өөр нэг багш хянаж удирддаг. Хооллолт тун чухал байсан. Учир нь мөрий ёсоор зөвхөн тураад зогсохгүй мөн биен дэх өөх тосны хэмжээгээ багасгах ёстой байсан.
-Би нэг бол хичээллэдэг, эсвэл амардаг байсан. Хоолны хувьд хамгийн илчлэг багатайг идэж байсан-
Ингээд энэ сарын эхээр мөрийгөө дүгнэхэд покерчин эр ялжээ.

Тэрээр зургаан сарын дотор 30 кг турж 78,9 кг жинтэй болжээ. Биений өөх тосны хэмжээ нь 9,8 хувь болтлоо буурсан нь шинжилгээгээр батлагдаж 500 мянган доллароо авсан байна.
-Энэ мөрий намайг гайхалтайгаар өөрчиллөө. Мөнгө хүчтэй гэдэг нь мэдээж. Үүний төлөө л би бүхнийг хийснээ нуухгүй. Гэхдээ одоо би өөртөө улам итгэлтэй болсон нь бас том амжилт юм-

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших