С.Баярын тусламжтайгаар Ц.Элбэгдоржид “наалдан” НҮБ-д шингэх Д.Зоригтын төлөвлөгөө баларлаа
Бүрэн балрахын даваан дээр байна гэхэд болно. Өчигдөрхөн Ерөнхийлөгч Их Британид суугаа элчин сайд С.Баярыг эргүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д оруулсан. МАН-ын 65 гишүүн буцаагаад шидэж болох ч ЕТГ-ын дарга З.Энхболд нь “Ерөнхийлөгч ямар нэгэн тайлбаргүйгээр элчин садыг эргүүлэн татах эрхтэй” хэмээн сануулсан. Энэ нь УИХ хүлээн авсан ч аваагүй ч татна хэмээн “томорч” байгаа хэрэг юм. Ийнхүү С.Баярын элчин суух хугацаа өдрөөр хэмжигдэж эхэллээ. Түүнээс гадна тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулиар ирж намдаа ажиллан АН-ын дургүйг хүргэсэн. Сонгуулийн аугаа стратегич гэдэг ч нэр дэвшигчээ гаргаж чадсангүй. Н.Энхбаярыг унагасан амжилт бий ч М.Энхболдоо баярлуулж чадсангүй. Эргүүлэн татах тухай шуугианаас гадна өөр нэг хэл ам дэгдсэн нь Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхүүд сонгуулиар Х.Баттулгын эсрэг ил цагаан ажиллаж байсан нь явдал байлаа. Ийнхүү анхны “ардчилсан” Ерөнхийлөгч намынхаа эсрэг “хутга ханцуйлж” байсан нь илэрлээ. Гэхдээ буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр НҮБ-д орох л бодолтой яваа хүнд намых нь нэр дэвшигч ялах эсэх нь сонин биш биз. Түүнтэй хамт “дэлхийн парламентэд” багтах хүсэлтэй хүн байсан нь Оюутолгойн гэрээний “гэмгүй” оролцогч экс гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт байлаа. Экс Ерөнхийлөгч экс сайд хоёрыг холбож өгсөн хүн нь С.Баяр гэнэ. МАНАН-гийн “хоёр толгой” хэн бэ гэдэг нь нэгэнт илэрсэн зүйл. Гэтэл Д.Зоригтын түшиж тулах хүн нь ийнхүү унаж байгаа тул НҮБ-д шингэх төлөвлөгөө нь дагаад баларчээ. Одоо Н.Багабанди ах нь л үлджээ. Цагтаа Д.Зоригт нь Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байхдаа ахынхаа “Титэм үг” номыг худалдан авч сонгогчдын тоогоор тарааж тус болж байсан удаатай. Энэ номыг хамгийн олон тоогоор худалдаж авсан нь Д.Зоригт байсан. Түүний хувьд гадагшаа гарах хүсэлтэй байгаа. Гэхдээ Монголбанкны Н.Золжаргал шиг улайн цайм биш зугтаахыг төвдөхгүй байна. Олон улсын байгууллагад ажиллахад харьцангүй нэр “цэвэр” мэт. Учир нь Оюутолгойн балагтай гэрээ, гэрээ байгуулагчдын авлигалын хэрэг муу нэртэйгээр нь С.Баяр, С.Баярцогт нар нялзаагдаж ирсэн. Харин Д.Зоригт ард нь нуугддаг. Хэрвээ гэрээ байгуулах үед Ерөнхий сайд, Байгаль орчны сайд хоёр нь авлигал авсан бол голлох албан тушаалтны нэг байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь юу ч аваагүй гэдэгт итгэх хүн гарах болов уу ...
НУУЦ.мн
Тэр үед чинь уул уурхайн сайд энэ зоригт гэгч хятадын***залуу байсан биз дээ ганцхан Баярцогт зураагүйш дээ хятад хүний зальжин зангаар энэ хүн ямарч асуудалгүй мэт явахиймаа гол хариуцлагыг энэ сайд байсан хүн үүрэх ёстой баймаар юм.