НАМЗХ-ны залуус намын даргад Ж.Энхбаярыг дэмжинэ
Наадамын үеэр яригдсан гэх намын даргын асуудал МАН-д хүчээ авчээ. Намын бүх шатанд сонгуулийн ялагдлын хариуцлага тооцох, намын удирдлагыг шинэчлэх тухай ярьж байна. Аймгуудын түвшинд аймагтаа нэр дэвшигчээ унагасан намын хороодын дарга нарыг огцруулах санал гарчээ. Намын ажлын үр дүнгийн шалгуур нь сонгууль байдаг. Гэтэл Булган зэрэг аймагт эхний болон хоёрдахь шатны санал хураалтаар нэр дэвшигчээ хоёр ч уда унагалаа. Үүнээс үүдэн аймгийн намын хорооны дарга “сахал” Ж.Бат-Эрдэнийг ажлаа өгөхийг гишүүд нь шаарджээ. Улсын хэмжээнд намын даргын асуудал яригдаж байна. Өнгөрсөн намраас нь “нууцхан хүслээ” сэмхэн илэрхийлж байсан У.Хүрэлсүхийг намын даргад дэмжих ажиллагаа цахимд эрчээ авчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдыг магтсан дэмжсэнээс ч илүү хүчтэй явагдаж байна. Ер нь шадар сайд нэр дэвшигчээ сонгуульд унасан ч унаагүй ч “дайрах” л байсан. Тэр янзаар л үйл явдал өрнөж байна. Нөгөө тал нь УИХ, Засгийн газрын түвшинд хүчтэй бол шадар сайдых намын бүтцэд дэмжлэг сайтай гэдэг. Гэхдээ энэ дэмжлэгээсээ салж магадгүй байдал үүсжээ. Эх сурвалжийн мэдээллээр НАМЗХ-д өөр хүнийг дэмжих яриа хүчтэй гарчээ. Өөр хүн гэдэг нь Ж.Энхбаяр гэнэ. Онгироо сагсуу биш, “сэлэм эргүүлдэггүй”, улстөр, нийгэм эдийн засгийн хүрээнд бодлого ярих чадвартай гэдгээрээ ялгарч байгаа гэнэ. Тэгээд ч хувь хүний хувьд тогтвортой зан чанартай, хэдий цэргийн хүн ч захирах тушаах дургүй нь олон жил хатуу гараар “командуулж” хаширсан залуусд таалагдаж байгаа аж. Ийнхүү НАМЗХ хоёр хуваагджээ. Ер нь засаг авсанаас хойш 60 тэрбумын гэх бичлэгт гардаг Хүрэлсүхийг “хөлгүй” болгох гэдэг ажиллагаа эрчтэй явагдсан. НАМЗХ-ны олон залуус албан тушаалтай болсон. Зүүний хүчний хөдөлгөөний бас л ихэнхи нь ажилтай болоод санаа нь эргэсэн гэнэ.
НУУЦ.мн
МАН ын ДАРГАД 1. Ч.ХҮРЭЛБААТАР 2.Ж ЭНХБАЯР ӨӨР ХҮН байхгүй
НЯМДОРЖ НОМЕР НЭГ