Оюутнуудыг сэрээхгүйн тулд нохойгоо чимээгүй хуцдаг болгож сургажээ /бичлэг/
Нийтэлсэн: 2017-07-19 01:04:53
WGN-TV-д мэдээлснээр Иллиойнис мужийн Гринвильд хотын нэгэн коллежийн дотуур байрны эрхлэгч Брайн Жетлер нохойгоо чимээгүй хуцдаг болгож сургажээ. Учир нь оюутны дотуур байранд нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтан байлгахыг хатуу хориглодог. Энэ нь гэр бүлтэйгээ хамт дотуур байранд амьдардаг эрхлэгчид мөн хамаарах ч тэрээр өөртөө давуу эрх гаргаж авчээ.
Гэхдээ түүний Дадли гэдэг гөлөг нь байгаа үгүй нь бараг мэдэгдэдгүй гэнэ. Дотуур байраар гүйдэггүй нь дээр Брайн нохойгоо чимээгүй хуцдаг болгож сургасан байна. Анх нохойгоо авчирах үед чанга хуцаж оюутнуудыг сэрээн бөөн асуудал дэгдээж байсан гэнэ. Бичлэгийг энд дар ...