Нууц мэдээллийн уурхай

Цалингаас цалингийн хооронд амьдрахын зовлонг мэддэггүй гишүүн л цалингаа хандивлахыг уриалдаг

Нийтэлсэн: 2017-07-18 05:08:55


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гал түймэртэй тэмцэхэд сарын цалингаа хандивлахыг цахимаар уриалаад өөртэй нь хэн ч нэгдээгүй тул ОБЕГ-д ганцаараа очиж цалингаа хандивлажээ. Сэтгэл нь сайхан юм. Гэхдээ чуулганы танхимд хоол идэж болохгүй гэдгийг мэддэггүй шигээ иргэд сарынхаа цалингаар л амьдардаг гэдгийг бас мэддэггүй нь ичигвэртэй аж. Хэрвээ гишүүн хатагтайг “дагаад намирах” юм бол олон өрх сардаа хоосон явна. Хөрөнгөтэй гишүүдийг дагаж гэрийнхээ сарын хоолны мөнгийг бариад гүйх нэг ч хүн гарахгүй нь гашуун үнэн. Тэнгэрт байгаа гишүүд газарт байгаа иргэд нь сарын цалингаа сардаа хүргэх гэж ямар их зовж зүдэрдэгийг огт мэддэггүй гэдэг нь М.Оюунчимэгээс харагдлаа. Хандив тусламжинд цалингаасаа өгдөг ч хэзээ ч хэн ч сарын цалингаа бүтнээр нь өгч байгаагүй. Төрийн албан хаагчид яам газраараа нэгдээд нэг өдрийн цалингаа л өгдөг гэдгийг гишүүн хатагтай сонсоогүй аж.  Дээр нь хэрвээ сарын цалингаа өгчихвөл нөгөө айл нь бүтэн сар хоосон хононо гэдгийг бүр ч мэддэггүй аж. Гал түймэртэй тэмцэх нь иргэдийн гэхээсээ төрийн үүрэг.

Үүнийг хариуцсан ОБЕГ гэж бий. Дээр нь гал усны аюултай тэмцэх ажлыг эрхэлдэг Шадар сайд У.Хүрэлсүх гэж мундаг нөхөр суудаг.  Гамшигт зориулж жил бүр олон арван тэрбум төгрөг төсөвлөдөг. Төрийн сайд, төрийн байгууллага ажлаа муу хийсний гайг ард түмний нуруун дээр үүрүүлэх хэрэггүй. Хэрвээ мөнгө өгмөөр байгаа бол мөнгөгүй иргэдийг биш мөнгөтэй гишүүдээ л уриалбал таарна.
 

НУУЦ.мн

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших