Түймрийн голомтонд инээх зүйл юу байна вэ ... Шадар сайдаа ?
Нийтэлсэн: 2017-07-16 16:52:11
Монгол орон шатаж байна хэмээн сүүлийн хоёр хоногт ярилаа. Үнэндээ шатаад хорь хонож байгаа ч сонгууль наадам гээд салбарын байгууллага нь хүртэл анхаарсангүй. Сонгууль наадам дуусаж ярих зүйлгүй болох үед л сая нэг юм түймэр гэж дээр дооргүй сандарцгаасан. Түймрийн шуугиан эхлэх хоёр хоногт Шадар сайд У.Хүрэлсүх харагдаагүй. Тэр үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбилэг ганцаараа шахуу хуралдаж үүрэг даалгавар өгсөн. Харин өчигдрөөс Шадар сайд гал түймрийн голомтоос ирж улсын онцгой байдлын комиссыг хуралдууллаа. Өдгөө цахим ертөнцөд түймрийн голомтонд ажиллаж байгаа онцгойн ажилтнуудын бэрхшээл зовлонг барагдахгүй хэлж байна. Битүү утаа угаар, тэсэхийн аргагүй халуун, техник хэрэгслийн дутмаг, хувцас хэрэгслийн дутууг тоочоод ч дуусашгүй. Хаашаа ч харсан шатсан ой, шатаж үхсэн ан амьтад... Туслахаар очсон залуус ч түймэр унтраахын хүнд бэрхийг, галд шатсан байгаль дэлхийн нүд хальтрамыг ярьж байна. Харин дарга нарт тийм ч хэцүү биш байгаа бололтой.
.jpg)
.jpg)
Энэ зураг арай эвлүүлэг биш байлгүй. Хэрвээ эвлүүлэг биш бол онцгойнхон гомдмоор л зураг юм. Гал түймрийн голомтонд инээж байгаа ганц хүн нь Шадар сайд л болж таарч байна. Гэхдээ түймрийн голомтонд инээгээд байх зүйл, суниагаад байх цаг бий юу гэдэг асуудал гарч ирнэ. Манай дарга нар "газар дээр" нь очиж ажилласнаараа их гайхуулдаг. Бид ч дарга нараа яг голомтонд нь очиж газар дээр нь хүн хүч техник хэрэгслийг зохион байгуулж удирдлагаар хангаж шуурхай ажилладаг гэж итгэдэг. Иймдээ ч тэднийг мундаг гэж боддог. Гэтэл инээж ханиагаад хэд суниагаад л ирдэг бололтой. Хэрвээ ингэх юм бол газар дээр нь очих хэрэг байна уу ... Ер нь том албан тушаалтан гамшгийн голомтод очих нь "бид байдлыг хянаж байна” гэсэн ойлголтыг цацаж олон нийтийг тайвшруулах л зорилготой байдаг.
НУУЦ.мн

Tgeed uilaad suuj bx ymuu
Boroo orloo geed bayarlaj baina lee shdee bichlegen deeree. Harluulah yumaa olj yadah yumaa
Hurelsuh ugaasaa l*** shuudee
үнэндээ бол тайландаа оруулах хэдэн зураг сэлфидэж аваад л ирдэг шдээ...
За болилдоо. Бороо орлоо гэж баярлаад л дээрх үйлдлүүдийг гаргана лээ ш дээ. Ажил хийхгүй байж ажил хийж байгаа хүмүүсээ муулаад л өрөөнд сууж байдаг яасан ичдэггүй юм бэ.
Naad teneg saitaa haagaach hunii ul***gaij muu heleh geed bgaan bol undesleltee uym bicheech boroo orood bayrlaad ineegeed hashigarch bgaag n mongoliin ard tumen bugd l uzsen blgui yadaj uym uz tegeed buruu zuvgui buraach