Нууц мэдээллийн уурхай

Түнхэлийн түймэр асаад 17 хонож байхад төр засаг эрлийз адууг хасах тухай ярьж явжээ

Нийтэлсэн: 2017-07-16 00:43:03

Улсын хэмжээнд өнөө өглөөний байдлаар 21 түймэр асаж байна. Үүнээс таван түймэр нь хүрч очиход хэцүү байрлалд асаж хүрээ нь улам нэмэгдэж  байна гэх мэдээлэл иржээ. Түймрийг унтраахаар 700 гаруй албан хаагч дайчлагдсан ч хүрэлцэхгүй байна. Энэ олон түймэр уржигдар эсвэл өчигдөр асаагүй. Сэлэнгэ аймгийн Түнхэлд тосгонд ойртон ирсэн түймэр гэхэд л 17 хоногийн өмнө ассан. Гэтэл энэ зуур төр засаг наадамдаж салбар хариуцсан сайд нь эрлийз адууг хасах тухай ярьж явсан.

Наадмын хөөрөлд автаад байхад аймгийн онцгой байдлын ажилтнуудаас өөр түймэр ярих хүн байсангүй. Харин ч наадмын  өмнө онцгойн 25 ажилтан ууланд таван хоног таг мартагдсан хэрэг гарсан. Шадар сайд У.Хүрэлсүх ч баяр наадмын үеэр түймрийн талаар дурсаагүй. Харин наадмын маргаашнаас л хотод утаа орж ирэхэд дээр дооргүй сандралдсан. Хэт хуурайшилттай нөхцөлд дүрэлзсэн түймрийг хүрз барьсан онцгойнхон гараараа унтрааж дийлэхгүй, хүчирхэг техник хэрэгсэ хэрэгтэй. Гэтэл жилийн жилд ой хээрийн түймэр гардаг манай улсад тусгай зориулалтын онгоц алга. Онцгой байдлыг хариуцсан Шадал сайдаар олонтоо томилогдон ажилласан У.Хүрэлсүх онгоц хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өнгөрсөн хаврын түймрээр хэвлэлүүдэд онцгой байдлын газрыг  орчин үеийн техникээр хангах тухай асуудлыг хөндөж байсан. Ой хээрийн гал түймрийг унтраах зориулалттай онгоц нь 5-7 тэрбумын үнэтэй гэнэ. Хаврын түймрээс хойш бараг гурван сар өнгөрсөн ч энэ асуудлыг хэн ч хөөцөлдөлгүй орхижээ. Бодвол ирэх жилийн хавраас нааш түймэр гарахгүй гэж тооцоо биз. Гэтэл хаврын түймрээс аюултай зуны түймэр дэгдлээ. Харин онцгойнхон нь өдгөө гар хоосон гал руу орж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших