Онгон биш нь батлагдмагц сүйт бүсгүй анхны шөнөдөө амиа хорложээ
Тажикстаны прокурорын газар 24 настай Зафар Пир гэдэг залууд бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр эрүүгийн харэг үүсгжээ. Тэрээр саяхан гэрлэж хуримаа хийсэн агаад сүйт бүсгүй болох 18 настай Ражаб Куршед нь хурмын анхны шөнөдөө амиа хорложээ. Мөрдөн байцаалтаар анхны шөнө нөхөртөйгээ нэг оронд орсоноос хойш 40 минутын дараа амиа хорлосон болох нь тогтоогдсон гэнэ. Залуу хос хурмаас өмнө бие биенийхээ царайг хараагүй гэнэ. Нутгийн заншлын дагу сүй тавих хуримлах зэрэг бүх ажлыг хоёр талын эцэг эх нь зохицуулжээ. Сүйт бүсгүй айлын эхнэр болох бүх ёс журмыг номоор нь гүйцэтгэсэн аж. Нөхрийнхөө талын эмэгтэйчүүдийн сонгосон эмнэлэгт онгон эсэхээ бүр хоёр удаа шалгуулсан тухай ээж нь гомдолдоо дурджээ. Эхний удаа шалгасны дараа сүйт залуу нь ахин шалгаж үзэхийг шаарджээ. Эмчийн шинжилгээгээр охин биеэрээ байгаа гэсэн дүгнэлт хоёронтоо гарсан ч итгэхгүй байсан гэнэ. Улмаар хурим болохын өмнөхөн бүсгүйн эцэг эхийг хэрвээ анхны шөнөөр охин нь онгон биш болох нь тогтоогдвол хоёрдахь эхнэр авахад татгалзах зүйлгүй гэсэн батлагаанд албадан шахаж гарын үсэг зуруулжээ. Энэ мэт явдлаас болж охин нь сэтгэлзүйн маш их дарамтанд орсон тухай эцэг эх нь мэдүүлжээ. Ингээд л анхны шөнөдөө нөхөртөйгээ оронд орсоноос хойш ердөө 40 минутын дараа амиа хорложээ. Нөхөр нь эхнэрээ онгон бус байсан, үүнээсээ болж маш их ичиж зовсон, амиа хорлоно гэж санаагүй тул хориглож чадаагүй гэж мэдүүлсэн байна. Харин талийгаачийн эцэг эх нь нөхрийх нь хардалга сэрдлэгэ, дарамтаас болж охин нь амиа хорлосон хэмээн баталжээ.
Шашин гэж ийм аюултай зүйлдээ.Манай залуучууд***иваа нэг шашины урсгалд хэт автахгүй байх хэрэгтэй.
Muhar suseg iim l hor urshigtai
би ми нөд мад шиг хүн ийм оронд төрөөгүй дээ баярлаж байнаөө