Нууц мэдээллийн уурхай

Шадар сайдын оронд БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гал түймэртэй тэмцэх ажиллагааг удирдана

Нийтэлсэн: 2017-07-15 11:31:52

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өглөө шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
1.Ногоон бүст иргэдийн хийх аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох, хамгийн гол нь энэ шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг Байгаль орчны сайдад,
2.Хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад ойр ойрхон илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг ОБЕГ-ын удирдлагад,
3.Нөхцөл байдлыг үнэлээд хэрвээ ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах бэлэн байдлыг хангахыг Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
4.Цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,
5.Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Мөн түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа Ерөнхий сайд албан ёсоор илэрхийлэв. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил. Иймд иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ынхан өөрсдийн хүчээр түймрийн тархалтыг зогсоож, улмаар унтрааж чадна гэж байгаа, мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан яг одоо түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэж мэдээлэл өгч байгаа учир иргэдийг тайван, хүлээцтэй хандахыг уриаллаа. Харин иргэдийн цуглуулсан хандивыг орон нутгуудад хүргүүлэх, хэрвээ түймрийн голомтод хүргэх шаардлагатай бол заавал газарчин дагуулж ажиллуулахыг ОБЕГ-т үүрэг болгов.
Шуурхай хуралдааны дараа Батлан хамгаалахын сайд сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Батсүмбэр суманд ажиллахаар гарлaa
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. номин /202.9.40.27/ 2017-07-16 15:33:38

    шшш чааваас Батэрднэ хийж чадах ажил мөнүү

  2. Баагий /124.158.79.173/ 2017-07-16 16:22:47

    Хүрэлсүх мал хаачсан юмбе Өөрийг нь Түнхэлд аваачиж угаартуул

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших