Нууц мэдээллийн уурхай

Шоронгийн овгоруудыг айлгах гэж хийлгэсэн шивээснээсээ болж ажилд орж чаддаггүй азгүй залуу ...

Нийтэлсэн: 2017-07-14 23:00:17

New Zealand Herald-д бичсэнээр 19 настай Марк Кропп гэдэг энэ залуу нүүрэндээ хийлгэсэн шивээснээс болж одоо болтол ажилд орж чадахгүй байгаа гэнэ. Тэрээр гадаадын жуулчдыг хутга тулган дээрэмдсэн хэргээр хоёр жил суугаад саяхан гарч иржээ. Шоронд байхдаа овгоруудыг айлгах гэж  ийм шивээс хийлгэсэн гэнэ.


-Энэ шивээсийг миний анхны камерийн ах хийж өгсөн юм. Уг нь ийм том биш ердөө эрүү хавьцаа л хийлгэх гэж байсан. Гэтэл тэр өдөр бид хоёр камертаа найрка найруулж уугаад согтоцгоосон. Шоронгийнхон талх, алим, элсэн чихрээр найруулж хийдэг юм. Харин өглөө сэртэл ийм шивээстэй болчихсон байсан-
Маргаашнаас нь эхлээд түүнийг өөр камерт шилжүүлжээ. Хоёр жил суухдаа 10 гаруй камер дамжсан агаад шивээснээс нь жийрхсэн хоригдлууд ойртдоггүй, Марк ч бараг дээрэлхүүлэлгүй явсаар хугацаагаа дуусгажээ. Суллагдах үед нь шоронгийн захиргаа шивээс нь хэвийн амьдралд эргэн ороход гай болохыг сануулаад арилгаж өгөх санал тавьжээ. Гэсэн ч залуу татгалзсан байна.


-Энэ шивээс намайг аварсан, одоо миний биеийн нэг хэсэг болсон-
Гэтэл шоронд тус болсон шивээс нь энгийн амьдралд гай болж эхэлжээ. Шоронгоос гарсанаасаа хойш 20 гаруй удаа ажилд орох гэсэн боловч нэг ч компани авсангүй. Зарим шууд татгалзадаг бол зарим нь шивээс гол асуудал болохыг үнэнээр нь хэлдэг.  Сүүлдээ цөхөрсөн залуу зовлонгоо цахимаар цацжээ.


-Би одоо ажил хиймээр байна. Гэтэл шивээснээс болоод ажилд авдаггүй. Би өмнө нь тоосгоны үйлдвэр ажиллаж байсан, 19 настай, жолооны үнэмлэх ч бий-
Харин цахимаар цацсаны дараа хэд хэдэн компаниас санал иржээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших