Нууц мэдээллийн уурхай

Банкны ажилтан АТМ-ын өрөөндөө түгжигдээд хоёр цаг тусламж гуйн орилжээ /итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-07-14 08:06:15

Америкын гудамжны АТМ нь ардаа 2-3 хүн элбэг багтахаар хэмжээтэй өрөөтэй агаад тэнд нь орж цэнэглэж бас засвар тохиргоо хийдэг гэнэ. Тэгвэл банкны засварын ажилтан тэр өрөөнд нь түгжигдээд баларсан хэрэг гарсан тухай Fox News-д мэдээлжээ. Корпус-Кристи хотын Bank of America-гийн засварын ажилтан АТМ-ын тохиргоо хийхээр очжээ. Түүнийг арын өрөөнд нь ороод байтал гэнэтхэн хаагдсан байна. Тэрээр дотроос онгойлгох гэхэд тусгай картаа машиндаа орхисон байжээ. Утсаар ярих гэтэл мөн л машиндаа мартсан байсан тул байдгаараа хашгирч орилж үзжээ. Гэсэн ч дуу чимээ нэвтрүүлдэггүй, цохилт даах чадвартай хана, төмөр хийцний цаанаас дуу нь сонсогдсонгүй тул ийнхүү АТМ-ынхаа “олзлогдогч” болжээ. Гэхдээ тэрээр хүнд байдалд орсон ч нэлээд бүтээлчээр сэтгэж тусламж гуйсан байна.

Азаар тэмдэглэлийн дэвтэр авч явсан тул “Надад туслаарай, би энд түгжигдчихлээ, энэ дугаар луу залгаад өгнө үү” хэмээн бичээд мөнгө авахаар ирсэн хүмүүсд карт шургуулдаг нүхээр өгч эхэлжээ. Гэтэл олон хүмүүс үүнийг нь тоглоом шоглоомоор хүлээн авч инээгээд л орхиж явж гарчээ. Тэд ТВ-ийнхний  тавьсан урхи, хошин шогийн нэвтрүүлэгийн бичлэг хийгдэж байна гэж “таасан” гэнэ. Ийнхүү хоёр цагийн дотор ирсэн тавь гаруй хүнээс хэн нь ч итгэсэнгүй. Азаар нэгэн сонор сэрэмжтэй иргэн карт шургуулдаг нүхээр гарч ирсэн цаасыг уншаад цагдаа дууджээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар ч АТМ-ын цаана тусгай өрөө байдгийг ойлгохгүй бантагнажээ. Эцэст нь арай гэж учир нь олдож банкнаас ирсэн хамгаалалтын тусгай баг АТМ-ыг онгойлгож азгүй ажилтнаа чөлөөлж авсан байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших