ШУТИС-ын багш нарын шоу дэндэж 100 сая төгрөгөөр ууж иджээ
Нийтэлсэн: 2017-07-14 00:54:57
.jpg)
Энэ сургуулийн оюутнууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрэг түвэгт нэлээд холбогддог. Гэхдээ энэ нь багш нараас нь болдог байж магадгүй байна. Тус сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар гайгүй сайн шоучин гэдэг нь өнгөрсөн жилийн тайлангаас нь харагджээ. 2016 онд ШУТИС-ын багш нарын баярын арга хэмжээнд 31,3 сая төгрөгийг зарцуулсан байна. Ууж идэж наргина гэхэд дэндсэн энэ тоо дээр дооргүй хэмнэлтийн тухай ярьж байгаа цаг үетэй огтхон ч нийцэхгүй байна. Одоогийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд хөрөнгийг хайр найргүй цацаж байгааг сул орж мөнгө хэмээн олон нийтэд дургүйцэн хүлээн авч байна. Харин ШУТИС-д сул орж ирсэн мөнгө гэж баймааргүй юм. Сургалтын төлбөр авсаны хариуд чанартэй мэдлэг оюутнуудад өгөх үүрэгтэй. Гэтэл төлбөрийн мөнгө нь шоу наадамд зориулагддаг болжээ. Багш нарын баярын арга хэжээнээс гадна хүлээн авалтад зарцуулсан гэх ахиад 76,2 сая төгрөгийг шалгалтынхан илрүүлсэн нь дэндүү даравсан хэрэг болжээ. Хар ухаанаар бодоход багш нарын баярын арга хэмжээ гэдэг ньсургууль дотроо хийсэн цайллага, хүлээн авалт гэдэг гадны хүнийг урьж хийсэн дайллага бололтой. Хүлээн авалтыг сургуулийн удирдлага л хийнэ. 76 сая төгрөг зарцуулсан гэхээр ректор Б.Очирбат ч хүлээн авалтыг хийсэн шиг хийдэг юм байна. Магтахаас өөр яахав... “Ялыг нь үүрч байгаа хойно ямбыг нь эдлэх ёстой” гэсэн хуучин цагийн хүнд сурталтнуудын өөрийгөө хамгаалсан үг бий. Гэхдээ хүлээн авалтыг хийсэн шиг хийдэг ректор ажлыг хийсэн шиг хийж байгаа юу гэдэгт харин ч асуудал бий. Үүнээс гадна сургуулийн сүлд дууны аранжировкыг 9,3 сая төгрөгөөр хийлгэсэн нь бараг л манай рок оддын бүтэн клипны зардал аж.
НУУЦ.мн
