Нууц мэдээллийн уурхай

Завханы дөрвөн тод манлай уяачийн наадмын түрүү бөхийг 25 сая төгрөгөөр байлна

Нийтэлсэн: 2017-07-14 00:14:18

Энэ зуны хамгийн том бай шагналтай наадмыг Завханаас төрсөн дөрвөн тод манлай уяач нийлж хийхээр болжээ. Цаад санаа нь аймгийн уяачдын холбооны тэргүүн Ш.Батсамбуугийн УИХ-д нэр дэвшихээсээ өмнө хийж байсан жийпний байтай уралдааныг давах бодолтой аж. Тод манлай уяач Н.Даш-Өлзий, Л.Цандэлэг, Д.Дагвадорж, Б.Содномцог нарын буюу “Дөрвөн тод”-ын гэх наадам нь энэ сарын 21-22-нд болно. Албан ёсны нэр нь Завхан аймгийн тэргүүн хүлгийг шалгаруулах уралдаан гэжээ. Аймгийн тэргүүн хүлгийг шалгаруулах тул зөвхөн Завханы уяачид уралдана. Зургаан насны морь уралдуулж түрүүлсэнийг таван сая төгрөг, айрагдсаныг нь дөрвөн сая төгрөгөөр байлна. Харин бөхийн барилдаан нь нээлттэй болох гэнэ. Мөн энэ зуны наадмын хамгийн өндөр шагналтай нь аж. Түрүү бөхөд 25 саяыг өгөх бол шөвгийн дөрөвд тус бүрд 10 саяыг хаяна гэжээ. Ийнхүү мөнгөөр зодсон нэгэн наадам Завханд болох гэж байна. Анхны том наадмыг нь “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу хийснийг нь дүү Ш.Батсамбуу нь үргэжлүүлсэн. Өдгөө дөрвөн тод нь дааж авлаа. Хэн нь ч хийсэн наадмын бийлэгжүү, мөнгөжүү гэдэг төрхийг нь алдахгүй авч явж байгаа аж. Тод манлай уяач Л.Цандэлэг нь газар тариалангийн том босс бол “Таван толгой” ХК-ний Д.Дагвадорж нь Сөүлийн Ганнам дүүрэгт байртай гэдэг. Тод манлай уяач Н.Даш-Өлзий нь тэртээх 1991 онд дархан варагуудыг тус бүрийг нь 25 мянган төгрөгөөр хувиасаа шагнаж байсан хур баян нэгэн. Тэрээр ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилын хадам аав.  Тод манлай уяач Б.Содномцог мөн л бийлэгжүү эр юм.  Дөрвөн тодын наадам гадны уяачдад хаалттай, харин бөхчүүдэд нээлттэй болох тул ногтоо ганзаглаад очих л үлджээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших