Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх эрлийз адууг хасах нэрийдлээр хэтрүүлж байна ...

Нийтэлсэн: 2017-07-12 02:13:27


Энэ өдрүүдэд ХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг явна. Учир нь Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд болон Бая наадамын комиссы дарга, шадар сайд У.Хүрэлсүх хоёрын дунд эрлийз монголын морины хасна хасахгүй гэсэн тулаан эхлээд байна.  Энэ тулаан өчигдөр хурдан морины уралдааны шүдлэн насанд хурц илэрч Шадар сайдын “ялалтаар” төгслөө. Нийт  251 бүртгүүлсэнээс хоёр шалгуураар шалгаж 192 -ийг нь хасаад 59-хөн шүдлэн уралдсан. хасан 59 монгол шүдлэн уралдлаа. Хязааланд мөн л эрлийз гэх шалтагаар айргийн дөрвийг хассан. Ийнхүү “монгол талынхан” дийлээд эхлэсэн.

Нам доторхи хүчний харьцааг соргогоор мэдэрсэн Шилэн Цогоо нар нь шадар сайдаа магтан дуулж байна. Гэтэл өмнө нь наадамд эрлийзүүд “шинэ монгол адуу” гэх нэрээр чөлөөтэй уралддаг байсан. Энэ нь үнэндээ М.Энхболдыг ММСУХ-ны тэргүүнээр сонгогдсоноос хойш л хавтгайрсан явдал юм. Холбоо шийдвэр гаргаж сэрвээний өндөрийг нэмсэнээр эрлийзүүд хүч түрэн орж ирсэн.  Алдарт Т.Бадамжунай гээд эрлийз адуутай томчууд олон бий. Гэхдээ шадар сайдын талынхан “будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр хэтрүүлж байгаа нь шүдлэнд харагдлаа. Өндөр монгол адууг шууд эрлийз гээд сэрвээний өндрөөр нь хассан.

Хасагдсан морьдыг хараад А.Цандэлэг зэрэг уяачид хүртэл гайхаж толгой сэгсэрч сууна. Таван шүдлэнтэй ирээд тавуулаа хасагдсан тохиолдол гарсан. Морь хасагдахад уяач хүүхэд нь уйлаад хоцорч байна.

Бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үгүйсгүййлсэн уяачид холбооны нарийн бичгээр ажиллаж байсан, өдгөө сайд П.Сэргэлэнд гомдол гаргаад бүтээгүй гэнэ. Өмнө нь адуу хилээр гаргахыг хориглосон Шадар сайд энэ удаад цэвэр монгол адуугаар бас л “тоглолт” хийлээ хэмээн гомдсон уяачид бухимдаж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших