Наадамын хүндэтгэлийн үгнээс “Тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ой“-г хасжээ
Нийтэлсэн: 2017-07-11 01:28:25
.jpg)
Манай үнэдсний их баяр Наадамын хүндэтгэлийн үг урт нь урт. Эхлээд Хүннү гүрнээ дуудна, дараа нь Их Монгол улсаа цоллоно, залгуулаад Манжийн дарлалаас салсанаа дурдаж эцэст нь Ардын хувьсгалын ойгоо зарладаг. Албан ёсоор энэ жилийн Наадамын хүндэтгэлийн үг нь “Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Тусгаар тогтнолоо сэргээсний 106, Ардын хурвьсгалын 96 жилийн...” гэх байсан. Гэх байсан гэсний учир нь Манжийн дарлалыг халж тусгаар тогтнолоо зарлаж Богд гэгээнийг хаан ширээнд залсан 1911 оныг хассан байна. Бодвол хэтэрхий урт болоод байна гэж шийдээ биз. Гэхдээ МАН засгийн эрх аваад энэ чухал ойг хасдаг нь гэм биш зан болсон. Хан-Уулын ЗДТГ-ын хаягийг цэнхэр байсныг улаан болгодогтой л агаар нэгэн юм. МАН 1911 оноос 1921 оноо илүү ач холбогдолтойд үздэг. Энэ удаад ч мөн ийм явдал боллоо. Намын намчирхал Наадамын үгэнд хүртэл орж байна.
НУУЦ.мн

эхийг нь бэлтгэж өгсөн***бан тушаалтны ажил хийж байгаа байдал.тэгээд дахин хянах хь ягаав