Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүд 10 тэрбум төгрөг авахаар боллоо

Нийтэлсэн: 2017-07-10 01:41:23

Эдийн засгийн өсөлт өндөр байхад УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт хийх нэрээр өөрсөддөө нэг тэрбум төгрөг хувиарлуулдаг байсан. Гаргалгаа нь тун энгийн. Тойргоос нь хөрөнгө оруулалт олж өгөх хүсэлт ирдэг, гишүүд ийм хүсэлтэнд дарагддаг тул эхлээд 500 сая төгрөг тавиулж авч байлаа. Дараа нь нэг тэрбум болж өссөн. Сүүлдээ тойргоос ирэх хөрөнгө оруулалтын “санал” 5-6 тэрбумд хүрсэн тул нэгхэн тэрбум юу ч болохгүй байна гэж гомдоллосон. Гишүүдийн тойрогтоо цацсан мөнгөөр гарт баригдаж нүдэнд харагдах зүйл хийгдсэн нь тун цөөн. Ихэнхи нь элсэнд цацсан ус шиг ул мөргүй арилсан. “Азаар” сүүлийн жилүүдэд эдийн засаг доройтсон тул гишүүд мөнгө нэхэж чадаагүй. Гэтэл “гайтай” юм шиг эдийн засагт эерэг үр дүн гарах нь тэр. Долларын ханш суларч, голлох ашигт малтмалын үнэ өсөж хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсэн гэнэ. Үүнийг хамгийн соргогоор анзаарсан хүмүүс нь гишүүд өөрсдөө. Ингээд л шуудхан авдаг юмаа авахаар хэлэлцээд нэгэнт тохирчихжээ. Энэ удаад бүр 10 тэрбумыг тавиулж авах гэнэ. Ардын намыхнаас гарсан энэ саналыг АН-ынхан эсэргүүцсэн болоод өнгөрнө. Тэдэнд ч бас мөнгө хэрэгтэй. Ардын намын гишүүд сонгогдоод жил болж байхад тойрогтоо ЭМ-ийн сайд А.Цогцэцэгийн хувиарлаж өгсөн түргэн тусдамжийн тэргийг л аваачиж өгсөнөөс өөр олигтой “ажил” хийсэнгүй. Ийм янзаараа явбал 20 онд гарах магадлал муутай. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихсан байдаг.  Байдал хүндэрсэн тул одооноос л  хөрөнгө оруулалтаар тойрогоо “бөмбөгдөх” хэрэгтэй болжээ. Гэхдээ дундаас унагах юмаа унагаад авахаа андахгүй. Хамгийн түрүүнд тэд сонгуулийн үед тавьсан өр ширээ дарах биз. Доод тал нь 250-300 саяын сонгуулийн зардлын зээлтэй гишүүд зөндөө л байна. Үүний дараа л тойрогтоо таван цаас шидэх бололтой.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших