Нууц мэдээллийн уурхай

Португаль, япон, швед герман цус холилдсон эрийг хөрш цагаан эмэгтэй нь 10 жилийн турш цагдаад матжээ /бодит явдал, итгэмээргүй”

Нийтэлсэн: 2017-07-07 23:39:30

Imgur-д нэгэн хэрэглэгч өөрт тохиолдсон явдлаа тавьсан нь хандалт ихтэй байна. Тэрээр Нью-Йорк хотын дан цагаан арьст иргэд суудаг дүүрэгт 10 жилийн өмнө байшин худалдаж авчээ. Энэ жилүүдэд нэлээд зовлон үзэж яваа агаад бүх зүйл түүний гадаад төрхөөс нь болжээ. Өдгөө 38 настай түүний ээж нь португаль-японы эрлийз, аав нь швед-германы эрлийз байжээ. Олон цус холилдсоны ачаар өсгөлүүн том биетэй болж ерөнхий гадаад төрхөөрөө мексиктэй адилхан харагддаг. Энэ нь л түүнийг олон цагаан хэрээний дундах хар хэрээ шиг харагдуулж хамаг зовлонгийх нь учир шалтгаан болжээ. Тус дүүрэгт 10 жил аиьдарч байгаа ч цагаан арьстнууд нь одоо хүртэл хүлээж авсангүй. Байнга л гайхаж харж толгой сэгсэрч зайгаа барьсаар иржээ. Нохойтогоо зугаалж явахад нь “та айл эрж яваа юм уу” гэж асуудаг гэнэ. Хашаандаа орж байхад нь гудамжаар явж байсан цагаан арьстнууд “та энд үнэхээр амьдардаг юмуу” хэмээн асууж эсвэл “бусдын хашаанд орж болохгүй” гэж анхааруулдаг.  Түүнийг хамгийн их зовоож байгаа хүн нь хөрш нь болох ахимаг цагаан арьст ганц бие эмэгтэй гэнэ.. Тэрээр дорд гаралтай мексик хүнтэй хөш байгаадаа эвлэрч чаддаггүй тул 10 жилийн турш түүний талаар цагдаад дуудлага өгч мэдээлэл хүргүүлсээр иржээ. Нүүж ирсэнээс нь л хойш “сэжиг бүхий мексик айлын байшинд орлоо”, “хулгайч байрын мексик энэ хавиар эргэлдээд байна” гэх зэргээр цагдаа дуудаж үйл тамыг нь үзжээ. Цагдаа ирээд учрыг нь олоод уучлал гуйгаад буцдаг ч эмэгтэй ахиадл  дуудлага өгдөг гэнэ. Эцэст нь цагдаа нар ч залхаж эрлийз эр ч эвлэхээр шийджээ. Тэрээр хөршдөө ийм бялуу өгсөнөө цахимд оруулжээ.


-Хүндэт хатагтай .... Би мексик биш. Цагдаа дуудахаа зогсооно уу. Би өмгөөлөгчид хандана шүү-

Гэтэл ингээд ч нэмэр болсонгүй. Тэрээр өөрийг нь ижил хүйстэн гэсэн бичгийг шуудангийн хайрцагт нь үлдээсэн байжээ. Гэтэл эрлийз эр үнэхээр ижил хүйстэн агаад өөрийх нь бэлгийн чиг хандлагыг хэрхэн мэдсэн тухайд маш их гайхсанаа дурджээ. Тэрээр үүнийгээ маш их нууц явдаг гэнэ. Ингээд ахин ийм бэлэг явуулжээ.

Энэ нь худалдагдсан хоёр нүүрт эмэгтэй гэсэн утгатай үгтэй өрмөнцөр аж.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших