Нууц мэдээллийн уурхай

Газраа чөлөөлөхөөс татгалзсан гэр бүлийг хүлж зодоод нүдэн дээр нь байшинг нь бульдозероор нураажээ /бичлэг, аймшиг/

Нийтэлсэн: 2017-07-07 09:00:19

Өмнөд Хятадын Шаньси мужид коммунист засаглалын харгис хэрцгий нүүр төрхийг харуулсан үйл явдал болжээ. Ханьчжон хотын Ханьфень дүүргийн Вугийн  байшин хот төлөвлөлтийн газар чөлөөлөх ажиллагаанд өртжээ.

Зам тавих шугамд байшин хашаа нь орсон тул хотын захиргаанаас газраа чөлөөлж өгөхийг удаа шаарджээ. Вугийн гэр бүл таван том хүн болон гурван хүүхдээс бүрддэгагаад хотын удирдлага дөрвөн өрөө байр болон 95 мянган юан/10 мянган доллар/-ы нөхөн төлбөр санал болгожээ. Харин Ву дэлгүүр ажиллуулахад тохиромжтой нэг  давхарт таван өрөө байр мөн 120 мянган юань өгөхийг шаардсан байна. Ийнхүү тохиролцоонд хүрэлгүй уджээ. Эцэст нь үл мэдэгдэх этгээдүүд гэнэт Вугийн гэрт дайран оржээ. Тэд насанд хүрсэн таван хүнийг барьж авч хүлэн амыг нь скочдоод зэрлэгээр зоджээ.

Гурван хүүхдийг нь хувцасны шүүгээнд түгжсэн гэнэ.

Ухаан алдтал нь зодсоны дараа бүгдийг нь гудамжинд гарган хаяжээ. Хүүхдүүдийг нь мөн гаргажээ. Гэмт этгээдүүд зугтан одохын хамт барилгын компаний бульдозер гарч ирэн хашаа байшинг нь нураасан байна. Вугийн хамаатнуудын мэдэгдсэнээр энэ хэрэгт хотын удирдлага хамаатай аж.

Бүхэл бүтэн гэр бүлийг хүлээд зодсон этгээдүүд нь өөр мужийн аялгаар ярилцаж байсан гэнэ. Мөн бульдозер хүлээж байсан мэт гэнэт гарч ирсэн нь сэжиг төрүүлжээ.

Өдгөө хамаатнууд нь хотын удирдлагыг гэмт хэрэгтнүүдийг хөлсөлсөн хэмээн хардаж байгаа бол тэд болсон явдалд ямар ч хамаагүй гэжээ. Вугийн гэр бүлийн эмчилгээний зардлыг хотын захиргаа гаргажээ. Мөн зодуулсан гэр бүлд амлаж байсан дөрвөн өрөө байрыг нөхөн төлбөрийн хамт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Хүний эрхийг хамгаалагчдийн баталж байгаагаар энэ нь хотын захиргааны тавьсан нөхцлөөр газраа чөлөөлдөггүй иргэдийг айлгах зорилгоор хийсэн ажиллагаа гэнэ.

Нийт сэтгэгдэл: 3
  1. zov zov /202.70.46.234/ 2017-07-08 21:36:47

    zov zov uls orniihoo hogjiloos hoish tatsan nohdiig ingeh heregtei. Shun***tai hognuud ve. Mongold ch gesen heregtei bgaa l deglem.

  2. hunii umch bolohgui. /202.72.245.70/ 2017-07-09 02:20:40

    LUIVARCHID HUSSE GAZRAA AVDAG ENGIIN HUN UURIINHUU HURUNGIIG YAGAAD HAMGAALJ BOLIHGUI GEJ.

  3. Zochin /66.87.77.56/ 2017-07-10 19:06:24

    Zuv***i chin.utaagaar horduulj suudag mongolchuud amidr***iin hev uurchilugdmuur yum.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших