Нууц мэдээллийн уурхай

“Гантулга хүн хүчиндсэн юм биш. Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна”

Нийтэлсэн: 2017-07-06 08:45:55

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнийг хүчингийн хэрэг хийсэн тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тэрээр үүнд тайлбар хийхдээ “Нэр нь тодорхойгүй хаягаас нэр нь тодорхойгүй хүний тухай мэдээлэл анх гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлдээ УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон болж хувирлаа. “Та яагаад хариу тайлбар хийхгүй удав. Та өөрөө буруутай юм биш үү” гэж хүмүүс надаас асууж байгаа. Хоёр хоногийн өмнө энэхүү мэдээллийг анх гаргасан хүн нь албан ёсоор мэдээлэл хийлээ. Тэр үед нь би орон нутагт ажиллаж байсан учраас өнөөдөр мэдээлэл хийж байгаа юм. Зургадугаар сарын 12-нд хүчиндүүлсэн тухай гомдол гаргасан. 13-нд гомдлоо буцаагаад татсан байсан. Гэхдээ би хууль шүүхийн байгууллагад хандаж ямар процедураар явах ёстой яг түүгээр нь шалгаж өгөөч гэж хандсан. 19-нд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. 21-нд энэ хэргийг хэлэлцэх үндэслэл алга гэсэн прокурорын дүгнэлт гарсан. Прокуророос мэдээллийг нь авах гэсэн боловч долоо хоногийн дотор анх гомдол гаргасан хүн нь дараагийн шатанд хандах эрхтэй байдаг учраас өөр хүнд өгөхгүй гэсэн. Өнөөдөр тэр хүмүүс дараагийн шатны прокурорт гомдол гаргаж байгаа юм билээ. Би бас өчигдөр хуулийн байгууллагад гомдол гаргасан. Зургадугаар сарын 12-нд намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн Наранзаяа, гурав хоногийн өмнө Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон гэж мэдээлэл хийсэн Саранзаяа, Ичинноров нарыг шүүхэд өгч байгаа. Саранзаяа, Ичинноров нар мэдээлэл хийхдээ эмнэлэг дээр намайг очиж уулзаад “Тийм зүйл байхгүй. Хууль шүүхийн байгууллагаар шийдүүл” гэж хэлсэн. Тиймээс хууль шүүхийн байгууллагаар явсан. Ингэхэд түүний буруутай нь тогтоогдсон мэтээр ярьсан. Би цаг тухайн үед нь хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ бүхнийг мушгин гуйвуулж байгаад харамсч байна. Намайг оффшор данстай холбоотой мэдээлэл хийхтэй яг зэрэг гарсан. Мөн АН-тай хамаарал бүхий мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай мэдээлэл гарч байгаа. Эндээс илэрхий улс төр харагдаж байгаа. Ер нь Хан Хэнтий нутгаас гарч байгаа улстөрчдийг ингэдэг. 2000 онд У.Хүрэлсүхийг 32 настай УИХ-ын гишүүн болоход хүчингийн хэрэгт холбогдуулж байсан. 2012 онд Д.Оюун-Эрдэнэ гишүүнийг нэр бүхий хүмүүсийн хамт хүчингийн хэрэгт холбогдуулан мэдээлж байсан. Өнөөдөр намайг хүчингийн хэрэгт холбож байна. Энэ бол Д.Гантулга хүн хүчиндсэн биш. Д.Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байгаа хэрэг” гэв.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших