Нэг хүнд нэг тасалбар буюу Наадамын нээлтийг гэр бүлээрээ үзэж чадахгүй болжээ
Нийтэлсэн: 2017-07-06 01:14:02
.jpg)
Үндэсний их баяр наадам болоход долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Иргэд баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн худалдаална гэсэн хүлээлттэй байсан бол өнөөдөр албаны эх сурвалж дараахь мэдээллийг өглөө. Наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд худалдаалах бөгөөд өнгөрсөн жилүүдийнх шиг Соёлын төв өргөө болон Бөхийн өргөөний кассаар худалдаалахгүй юм байна. Тасалбарыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл экспо, Оргил худалдааны төвийн салбаруудаар худалдаах ажээ. Ингэснээр иргэдэд өөрт хамгийн ойр байх салбараар дамжуулан тасалбараа худалдан авах боломж олгож буй юм байна. Энэ жилийн хувьд Цэнгэлдэх хүрээлэнгийн 9000 гаруй суудлын тасалбарыг иргэдэд 16-24 мянган төгрөгөөр худалдаалах ажээ. Гэтэл нэг хүнд нэг л тасалбар зарах гэнэ. Ийнхүү гэр бүл найз нөхөд, гадаадын зочид төлөөлөгчдийн хамт олноороо нээлт үзэх эрх хаагджээ.
НУУЦ.мн
