Мунаг эрчүүд эмэгтэй цаасан моделийг нь “оролдсон” тул “Shell” сурталчилгаагаа зогсоожээ
Тус улсад Shell компани нь 950 шатахуун түгээвэртэй тул үндэсний хэлбэртэй сурталчилгааг байнга явуулдаг. Энэ удаад нэгэн шатахуун түгээвэрийн газартаа ажилладаг Шафила Хайрусалле (Shafila Khairusalleh) гэдэг 25 настай үзэсгэлэнт бүсгүйг “нүүр царайгаа” болгожээ.
Тэрээр жинхэнэ малайз гоо үзэсгэлэн гэнэ. Бүсгүйн хар алчуур улаан футболктой энэхүү картонон цаасан моделийг улс даяр таран байрласан 950 шатахуун түгээвэрийн газартаа байрлуулжээ.
Гэтэл “мунаг” эрчүүд цаасан моделийг нь оролдоод болохоо байжээ.
Элдэв янзаар ороолдож байгаа зураг цахимаар ихэд цацагдсан аж.
Үүнээс болж компаний “нүүр царай” болсон бүсгүй ч сэтгэл санааны хохирол амсах болжээ.
Эцэст нь арга буюу картонон цаасан моделиа хураан авчээ.
НУУЦ.мн