Нууц мэдээллийн уурхай

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧИД 100 ХУВЬ, ОРОН НУТГИЙН ХЭРЭГЛЭГЧИД 50 ХУВИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

Нийтэлсэн: 2017-07-05 09:26:44

 Засгийн газрын хуралдаан 2017.07.04-ний өдөр болж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧИД 100 ХУВЬ, ОРОН НУТГИЙН ХЭРЭГЛЭГЧИД 50 ХУВИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ
 Шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнө хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөхөөр боллоо.

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧИД 100 ХУВЬ, ОРОН НУТГИЙН ХЭРЭГЛЭГЧИД 50 ХУВИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

 Өмнө нь зөвхөн Нийслэл болон төвийн бүсийн айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол энэ журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/, Ховд аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын–Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны орой, шөнийн тарифын хөнгөлөлтийг  мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах  цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна.

Эрчим хүчний сайд П.Ганхүү "Засгийн газраас "Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг шинэчлэн батласнаар Нийслэлээс гадна бүх аймгийн төв, томоохон сум, суурин газрын хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг анх удаа долдугаар сард гаргалаа. Ингэснээр хэрэглэгчид өвлийн бэлтгэлээ базаах, цахилгаанаар халаалтын асуудлаа эртнээс шийдэх бүрэн боломж бүрдэж байгаа юм.” хэмээн онцлон тэмдэглэж байсан юм. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших