Нууц мэдээллийн уурхай

Төсвийн 12 сая доллароор барьсан гүүр Ерөнхийлөгчийг очсоноос хойш 12 хоногийн дараа нуржээ

Нийтэлсэн: 2017-07-05 08:37:38

Ердөө хориодхон хоногийн өмнө буюу 6-р сарын 14-нд Кени улсын ерөнхийлөгч Ухуру Кеньятта парламентийн сонгуулийн сурталчилгааны ажлаар Буси мужид улсын хамгийн том төслийн нэг болох Сигири голын гүүрний барилгын ажилтай танилцсан. Хэдийгээр гүүрний албан ёсны нээлт биш хэдий ч Ерөнхийлөгчийг очих үеэр эрх баригчид мужийн олон мянган иргэдийг цуглуулсан том цуглаан хийсэн.

Энэ гүүрний ажил нь ирэх 8-р сард болох сонгуулиар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг эрх баригч эвслийн  сонгогчдын саналыг авах, Засгийн газрын нүүр тахлах цөөн ажлын нэг болсон. Цуглааны үеэр Ерөнхийлөгч өөрийх нь эвсэл засаг барьсан жилүүдэд улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон дэд бүтцэд маш их анхаарч их хөрөнгө зарцуулсан тухай дэлгэрэнгүй ярьжээ.


-Энэ гүүр баригдсанаар голын усанд амиа алдагсадын тоо эрс багасаж ард иргэд аюулгүй зорчин зэх зээл сургууль эмнэлэгт саадгүй хүрдэг болно.  Мөн энэ гүүр нь та бүхэнд хэн нь зөвхөн ярьдаг харин хэн нь жинхэнэ бодит ажил хийдэг болохыг харуулсан тод жишээ болох ёстой-
Буси муж нь улсынхаа баруун зүгт оршдог, нэг ёсондоо манай баруун гурван аймагтай ижилхэн газар аж. Дэд бүтэц бараг хөгжөөгүйн дээр жил бүр Сигири голыг гатлах гээд олон арван хүн усанд осолдож амиа алддаг байжээ. Гүүр барих ажлыг Хятадын зам гүүрийн барилгын “Overseas Construction and Engineering Company” 12 сая доллароор барьж гүйцэтгэжээ.  Албан ёсны нээлтийг сонгуулийн өмнөхөн хийхээр төлөвлөжээ. Гэтэл Ерөнхийлөгчийг очсоноос 12 хоногийн дараа буюу 6-р сарын 28-нд гүүр нурж унажээ.

Ийнхүү эрх баригчдын сонгогчдыг татах гол ажил нь бүрэн дампуурсан байна. Кени улсын Ерөнхийлөгч нь манай дарга нартай адил дэд бүтэц төмөр замын ажлаар шоу хийдэг аж. Өнгөрсөн 3-р сард Хятадын Эксимбанкны 3,8 тэрбумын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэгдэх төмөр замын “Madaraka Express” төслийг сүр дуулиантай эхлүүлсэн. Энэ төслөөр Кени нь төмөр замын хөндлөн сүлжээтэй болохоос гадна Зүүн Африкын хөрш орнуудтайгаа төмөр замаар холбогдох гэнэ.

Сигири голын гүүр нурсаныг сөрөг хүчний нэр дэвшигч овжин ашиглаж төслөөс мөнгө идсэн эрх баригч эвслийн том улстөрчдийг нэр заан шүүмжилж эхэлсэн байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших