38 настай эр цэнэгтэй гар буун дээр суугаад эрхтнээ тас бууджээ
Нийтэлсэн: 2017-07-05 03:05:23
Флорида мужид нэгэн инээдтэй бас эмгэнэлтэй хэрэг гарчээ. Жексонвиллаа хотын 38 настай Кедрик Желкс гэдэг залуу 25 настай найз бүсгүй Шанейка Робертсынд өнгөрсөн баасан гаригт оройхон очжээ. Галт зэвсэг эзэмших эрхгүй тэрээр цэнэгтэй гар буугаа арын халаасандаа хийж явсанаа умартан буйдан дээр суутал гэнэт буудаж шодойг нь таслах дөхжээ. Ухаан алдах дөхсөн бүсгүй цусанд будагдсан найз залуугаа эмнэлэгт хүргэж яаралтай мэс засалд оруулжээ. Цаг алдалгүй ирсэн тул шодойг залгаж оёсон гэнэ. Мөрдөн байцаалтаар Кедрик нь 2004 онд хар тамхины наймааны хэргээр шийтгүүлж байснаас гадна галт зэвсэг эзэмших эрхгүй байсан нь тогтоогджээ.
NUUTS.mn