Нууц мэдээллийн уурхай

ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононгийн ах “Фамили Сон" компаний захирал найзаа гуйн худал мэдүүлэг өгүүлээд бурууджээ

Нийтэлсэн: 2017-07-05 00:59:05

Өнгөрсөн оны шуугиант баривчлагаануудын нэг нь ЗТЯ-ын Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Ононг саатуулан шалгасан явдал байсан. Тухайн үед АТГ-ын цахим хуудсанд “Рэнцэндоржийн Онон нь Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” хэмээн бичсэн байна. Үүрэг гүйцэтгэгч асанг Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авч, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си” компанийхаа данс руу 200 сая төгрөг шилжүүлж авсан хэмээн буруутгасан. Үүнээс гадна Зайсанд авсан байр, үнэтэй машиныхаа санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж чадаагүй. “Ривэр Гарден” хотхоны энэ байр нь 460 мянган доллар буюу тэр үеийн ханшаар 644 сая төгрөгний үнэтэй байжээ. Байрны төлбөрийг доллароор бүр бэлнээр хоёр хуваан тушаасан.  Мөрдөн байцаалтын явцад байр нь ах нь буюу “Лагшмий Эффект” компаний захирал Р.Орхоных болж хувирсан. Хуулийнхан байрыг дүүтэй нь холбох гэж их ажилласан гэнэ.  Хувийн эд хөрөнгө, гэр бүлийн өмчлөл бусдаас авсан зээл, аж ахуйн нэгжийн тайлан баланс зэргийг нь шалгажээ. Хэдийгээр байрны ордер нь ахынх нь нэр дээр байдаг ч “Номин констракшин”-аас байр хүлээн авсан актанд дүүгийх нь гарын үсэг зурагдсан аж. Дүүгээ хэрэгт холбогдонгуут ах нь аврах гээд өөрөө хэрэгт унасан. Өдгөө тэрээр мөрдөн байцаалтанд саад учруулж санаатай худал мэдүүлэг өгсөн хэрэгт шалгагдаж байна. Даргын үүрэг гүйцэтгэгч Р.Ононгийн анхны шүүх хурал энэ оны эхээр болоход ах нь “...би энэ байрыг нийт 460 мянган доллараар худалдаж авсан... би Н.Цог гэдэг найзаасаа 100 сая, Д.Лхагвадаш гэдэг найзаасаа 100 сая төгрөг тус тус зээлж авсан” гэж мэдүүлсэн. Мөн найз нараасаа мөнгө зээлэхдээ баримт үйлдээгүй гээд 460 мянган долларыг гэртээ сейфэнд хадгалж байсан, нийтдээ 20 орчим боодол байсан гэж мэдүүлсэн. Байрныхаа төлбөрийг өөр нэг дүүгээ явуулж төлүүлсэн гэдэг. Байр авсан орлогийн эх үүсвэрээ Чех, Австрали, Хятад, Солонгос зэрэг оронд ажиллаж амьдарч байхдаа хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөрөө бүрдүүлсэн гэж тайлбарлажээ. Ингээд хуулийнхан гадаадад амьдарч байхдаа их хэмжээний мөнгөн орлого олсон эсэхийг нь тогтоох ажиллагаа хийжээ. Гэтэл гаалийн лавлагаагаар их хэмжээний мөнгө, валюттай Монгол улсын хилээр нэвтэрч байгаагүй болох нь тогтоогдсон байна. Мөн эзэмшдэг данснуудын хуулбарыг шалгахад их хэмжээний доллартай байсан гэж гарсангүй.  Үүнээс гадна өөрийх нь эзэмшил, өмчлөлд хамааралтай эд хөрөнгийг шалгаж тогтоох ажиллагаа явуулахад  460 мянган долларыг өөрөө хуримтлуулан гэртээ бэлнээр хадгалж байсан талаар ямар нэгэн баримт тогтоогдоогүй аж. Мөн гэр бүлийн хүн нь гэрт нь их хэмжээний доллар бэлнээр байсан талаар мэдэхгүй, сейф ч байгаагүй гэж мэдүүлжээ. Энэ үед хоёр найзаасаа мөнгө зээлсэн гэх шинэ мэдүүлэг өгчээ. Найз нар ч эхлээд тус бүр нь 100 сая төгрөг зээлүүлсэн гэж баталсан ч дараа нь мэдүүлгээсээ буцсан. Лхагвадаш нь “... Би 2011 оны 9 -р сарын дундуур өөрийн найз Орхонд 100 сая сая төгрөгийг зээлүүлсэн гэж андуурсан байна. Би өөрийн дансанд орсон 150 мянган долларын зарцуулалтыг танай газарт мэдүүлэг өгсөний дараа дансны хуулга, “Фамили Сон” ХХК-ийн тухайн үед хийж байсан үйл ажиллагаа зэрэгтэй харьцуулж үзэхэд уг мөнгийг өөрийн компанийн үйл ажиллагаа болон хувьдаа зарцуулсан болох нь харагдаж байна...” гэжээ. Нөгөө нэг найз Цог нь “... Орхон надтай 2015 оны сүүлээр уулзаад манай дүүтэй холбоотой хэрэг АТГ-т шалгагдаад байна. Чи надад 100 сая сая төгрөг зээлүүлсэн гэж хэлээд өгөөч. Чамайг энэ хэрэгт ахиж дуудаж хүндрэл учруулахгүй гээд гуйхаар нь би 100 сая төгрөг зээлүүлсэн гээд хэлсэн ...” гэж мэдүүлгээсээ буцжээ. Ийнхүү дүүдээ туслах гээд байдлыг улам хүндрүүлжээ.  Одоо Р.Онон нь нийтийн албан тушаал хашиж байхдаа цалингаас өөр орлоготой, 640 сая төгрөгний байр худалдаж авах хуримтлалтай байсан эсэх талаараа өөрөө нотлох үүрэгтэй болжээ. Онц их хэмжээний хөрөнгөтэй болсон эх сурвалжаа өөрөө мэдүүлэхгүй байхад хуулийн байгууллага  санаачлагаар нотлох шаардлагагүй гэж шүүх үзсэн байна. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага орлогын эх үүсвэрийг нь шалгах тогтоох бүхий л ажиллагааг хуулийн дагуу бүрэн явуулсан гэнэ. Хэрвээ ЗТЯ-ын газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадахгүй бол гэм буруутай нь батлагдана гэсэн үг болжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших