Нууц мэдээллийн уурхай

14 настай охиныг нь хүчирхийлсэн залууг аав нь шүүхийн танхимд хутга шидэж хөнөөжээ /бичлэг/

Нийтэлсэн: 2017-07-04 06:12:24


Оросд Каравайкин гэдэг эр 14 настай охиныг нь хүчирхийлсэн залууг шүүхийн танхимд хутга шидэж хөнөөжээ. Бүх зүйл агшин зуур болсон тул шүүхийн хамгаалалтын алба зогсоож чадаагүй байна. Өмнө нь Чеченьд байлдаж байсан гэх аав нь урьдчилан бэлдсэн гар хийцийн гурван хутгатайгаа шүүхийн байранд орж иржээ. Өдгөө зэвсэгтэй хүнийг нэвтрүүлсэн гэх асуудал үүсжээ. Шүүх шүүгдэгчид тэнсэн харгалзах ял өгсөний дараа цагдаа нарын дунд яваа хүчирхийлэгч рүү 20 метрийн зайнаас гурван хутгаа дараалан шиджээ. Хоёр нь зүрхэнд нь зоогдож нэг нь хоолойд нь туссан байна. Үхлийн шарх авсан хүчирхийлэгч газар дээрээ амиа алдсан байна. Охины аавыг мөн газар дээр нь баривчилжээ.
-Маш сайхан цэцэг тарьж ургуулсан байхад нэг этгээд шавартай гутлаараа гишгэлэхэд ямар байдаг вэ... Үүнийг гадарлах хүн л намайг ойлгоно. Охин маань хүчирхийлүүлсний дараа хоёр ч удаа амиа хорлох гэлээ. Гэтэл шүүх энэ өөдгүй амьтанд ердөө таван жилийн тэнсэн л өгч байна. Өмнө нь эдний талынхан өргөдлөө татахыг шаардаж маш мөнгө амласан. Намайг татгалзахад зэрлэгээр зодсон. Хариуд нь би шударга ёсыг ингэж тогтоож байна-
Тэрээр гар хутгаа өөрөө хийсэн гэнэ. Мөн олон цагаар хутга шидэх дасгал хийжээ. Түүнийг бусдын амийг санаатай хөнөөсөн хэмээн яллахаар болжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Зөв /85.86.172.52/ 2017-07-04 23:08:18

    Би ч бас адилхан зүйл хийх байсан.

  2. Jdjej /122.201.21.65/ 2017-10-17 15:48:16

    Ard tumen ni jagsa*** hiij aaviig ni sulluulah heregtei shde ter muu 5han jiliin tensen avaad bhdaa uadiib tenseng yamar y*** gehiin

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших