Нууц мэдээллийн уурхай

Мужийн захирагч иргэдэд үйлчлэхийг нь зогсоосон улсын наран шарлагын газарт гэр бүлтэйгээ амарчээ

Нийтэлсэн: 2017-07-04 05:42:08

Guardian-д бичсэнээр Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байгаа америкчууд дундаас Нью-Жерси мужийнхан хамгийн их бухимдалтай байгаа гэнэ. Жил бүрийн 7-р сарын 4-нд Америк даяар энэ баярыг тэмдэглэдэг агаад энэ мужийнхан улсын мэдлийн амралтын газар, наран шарлагын газруудад амрах дуртай гэнэ. Гэтэл мужийн захирагч Крис Кристи (Chris Christie) нь 7-р сарын 1-нд гарсан захирамжаараа төсвөөс санхүүждэг амралт зугаалгын газруудын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

Энэ явдлыг мужийн сенат жил бүрийн 6-р сарын 30-ны дотор батлах ёстой 2018 оны мужийн төсвийг хуулийн хугацаанд нь баталж амжаагүй гэж тайлбарласан ч иргэд нь дургүйцэн хүлээж авсан. Мужийн сенат ч үүнийг няцааж амбан захирагч төсвийн төслийг хугацаа тулгаж оруулж ирсэн гэж эсэргүүцэж. Гэтэл захирамж гарсаны ердөө маргааш нь мужийн захирагч иргэдэд үйлчлэхийг нь зогсоосон наран шарлагын газартаа гэр бүлийн хамт амарч байгаа зураг цахимаар цацагджээ.

Зургийг мужийн  NJ.com сайтынхан дроноор авчээ.

Захирагчийн ажлын албанаас яаран хэвлэлийн бага хурал зарлаж захирагч гэр бүлийн хамт ердөө ороод л гарсан, хэт халуун байснаас удаагүй гэж мэдэгдсэн ч энэ нь олон нийтийн бухимдлыг намжаагаагүй гэнэ.

Түүнээс гадна амралтын газрын зам дээр цагдаагийн ажилтнуудыг хамгаалалтанд гаргасан нь хүртэл илэрчээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших