Нууц мэдээллийн уурхай

61 настай англи хатагтай 26-тай энэтхэг амрагтаа 100 мянган фунтаа залилуулан хөсөр хаягджээ

Нийтэлсэн: 2017-07-04 05:06:41

Диана де Зойса гэдэг энэхүү 61 настай британи хатагтай зургаан жилийн өмнө Шри-Ланкад аялалаар ирээд буусан зочид буудлынхаа үйлчлэгч залууд ухаангүй дурласан гэнэ. 26-тай Приянджанай нь нутгийн энэтхэг удмын лакх хэмээх овгоос гаралтай аж. Танилцаж амрагласнаасаа хойш Англидаа ирсэн ч цахим захидлаар байнга харилцах болжээ.

Ингээд хоёр жилийн өмнө Диана байшингаа зарж хадгаламжтайгаа нийлүүлэн 100 мянган фунттайгаар Шри-Ланкад амьдрахаар залуу амраг дээрээ иржээ. Тэд хуримаа Ахунгала гэдэг наран шарлагын газар хийж Приянджанайгийн сууринд амьдрах болжээ.

Нөхөр нь зочид буудлын ажлаасаа гарч эхнэрийнхээ мөнгөөр такси худалдан авч хувиараа ажиллах эхэлжээ. Удалгүй Диана нөхөр нь өөрийнхөө нэрээр бус харин үл мэдэгдэх эмэгтэй хүний нэрээр жолооны үнэмлэх, машин авсаныг мэджээ. Удалгүй хамтын дансанд байсан бүх мөнгө нь алга болсон байжээ. Банкны мэдэгдсэнээр нөхөр нь аваад явсан гэнэ. Гэсэн ч ахимаг англи эмэгтэйн итгэл мөнгө хоёроор тоглосон түүнийг бурхан цээрлүүлсэн байжээ.

Мөнгө алга болсоноос хойш үзэгдэхгүй байсан нөхрийх нь цогцос хотын захаас олджээ. Түүнийг буудан алсан байсан гэнэ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр эхнэрээсээ их хэмжээний мөнгө хуурч авсан нөхөр нь өөрөө эргээд гэмт этгээдүүдийн заналхийлэлд өртсөн байна. Тэд залуу энэтхэг эрийг буудаж алаад мөнгийг нь аваад алга болжээ. Ийнхүү насны эцэст үлгэрийн мэт хайранд умбах гэсэн ахимаг англи хатагтай харийн нутагт нөхөр ч үгүй мөнгө ч үгүй хоцорчээ. Өдгөө Английн ЭСЯ түүнийг буцаах талаар арга хэмжээ авах гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших