Нууц мэдээллийн уурхай

Хоолонд нь хор хийж хүүхдийг нь зулбуулсны хариуд нууц амрагийнхаа хүүг захиалгаар хөнөөлгөсөн гэх З.Сэлэнгийн хэрэг ...

Нийтэлсэн: 2017-07-03 01:28:37

Өнгөрсөн онд Дорнод аймагт долоохон настай хүүгийн амийг аавых нь нууц амрагийн захиалгаар хөнөөсөн аймшигт хэрэг гарч олныг цочроосон. Саяхан энэ хэргийн шүүх хурал болж захиалагч З.Сэлэнгэд 23 жилийн, гүйцэтгэгч П.Барсболдод 15 жилийн хорих ял оногдуулж чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болсон. Ийнхүү 20- иод насны зөрүүтэй нууц амрагуудаас болж хоёрдугаар ангид сурдаг байсан бяцхан хүү хорвоог орхисон.  Энэ аймшигт хэрэг 2016 оны 9-р сарын 6-ны өдөр гарсан. Өдрийн 12 цаг өнгөрч байхад Сэлэнгэ Барсболд нар гэрээсээ гарч Бунхан руу явжээ. 15 цагийн үед Барсболд нь Цэдэвээгийн хашаанд орсон байна. Байшинд ороход хүү нь байжээ. Буцаж ирээд Сэлэнгэд хэлэхэд одоо л боломж байна гэсэн тул  Барсболд ахин орж хүүтэй хамт гар утасны зураг үзэж суугаад “чи ухаан алдаж үзсэн үү” гэж асуухад  “яадаг юм бэ” гэж сонирхжээ. “Нүд харанхуйлаад юу ч мэдэрдэггүй юм аа” гээд үзүүлэх гэж хүүгийн хоолоыг хоёр гараараа боожээ Хэсэг хугацааны дараа бие нь сулрахаар урт сандал дээр дээш харуулаад хэвтүүлтэл гэнэт амьсгалахаар нь ширээн дээр байсан гар утасны цэнэглэгчийг авч утсаар нь хоолойг нь ороож татжээ. 2-3 удаа татахад хүү өмдөндөө дусаасан гэнэ. Удалгүй хөдлөхгүй болохоор нь гал тогооны цонхоор нь гарч хойд талын хашааг нь даваад төв замын урдуур зүүн тийш явжээ. Сэлэнгэ нь ердөө хоёр хоногийн өмнөөс л тэдний хүүхдийг алаад өгөөч хэмээн гуйсан гэж гүйцэтгэгч мэдүүлсэн. Жирэмсэн болсоныг нь мэдсэн Ц-гийн эхнэр хоолонд нь хор хийгээд хүүхдийг нь зулбуулсан тул адилхан хүүхдийг нь хорлоно гэж хэлжээ. Хүүг хөнөөж өгвөл шанд нь шинэ гар утас бас 200 мянган төгрөг өгөхөөр амласаныг Барсболд найз нартаа ярьсан аж. Сэлэнгэ нь 24 настай бол явалддаг Ц.Ц нь 50 орчим насны хүн гэнэ. Эмэгтэйн мэдүүлснээр араас нь их гүйдэг, “эхнэрээсээ салсан, эхнэр маань Ц даргын нөхөртэй холбоотой” гэж ярьдаг байжээ.  Ингээд  2015 оны хавраас дотносож эхэлсэн байна. Дүүмэд нууц амраг нь “тантай сууна, хүүхэд гаргаж өгнө” гэдэг болжээ. Удалгүй тэдний харьцааг эхнэр нь гадарлаж улмаар  хэрүүл маргаан дэгдэж эхэлжээ. Сүүлдээ эхнэр нь “Сэлэнгэ хүүхдэд чинь заналхийлээд мессеж бичээд байна, толгой нь залгих юм биш биз дээ” гэж хэлэхэд  “хүүхэд ямар буруутай юм бэ яавал гэж” гээд тоолгүй орхижээ. 2015 оны намар Сэлэнгэ жирэмсэн болоход нь авахуулахаар мөнгө өгөөд хот руу явуулжээ. Энэ тухай Ц.Ц нь “...хот явуулахад авахуулалгүй ирсэн агаад дараа нь эм уугаад зулбуулаад өөрөө хөдөө аваачаад оршуулсан,  хүүхдийнхээ хариуг авна гэж ярьж байсан ... намайг гэр бүлтэйг мэддэг мөртлөө “надтай сууна, танд хүү гаргаж өгнө” гэхээр нь  “чамтай сууна гэж юу байхав дээ ” гэж хэлдэг байсан ...” гэжээ.  Сэлэнгэ нь ихрийн өрөөсөн агаад гэр бүлийнхэн нь хүүхэдтэй болсоныг нь мэдэж байжээ. Тэдний талынхан “...Ц-оос хүүхэдтэй болсныг нь мэдсэн. Юунаас болж хүүхэд нь зулбасаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа хүйтэн сэрүүний цаг болсон байхад Сэлэнгэ гэрээсээ гарч яваад эргээд орж ирэхдээ зулбасан гэж байсан. Би М-тэй 10-р байрны гадаа таараад уулзаж байсан. Тэр надад гэр бүлийнхээ дунд болсон асуудлаа хэлээд дараа нь Сэлэнгээг Ц-оос  салгаад өгөөч, үнэхээр жирэмсэн бол хоолонд нь эм хийгээд хүүхдийг нь зулбуулаад өгөөч гээд баахан гуйсан. Би гэртээ ирээд энэ тухай Сэлэнгэд хэлсэн. Сэлэнгэ цаашаа Ц-д хэлээд бөөн юм болсон байх. Нэг удаа би Сэлэнгийн утсыг бариад явж байхад М-гаас баахан дайрч давшилсан, элдвээр хараасан мессеж ирсэн байсан... “гэжээ. Харин Ц-ийн эхнэр үүнийг нь гүтгэлэг гэжээ. Тэрээр  “...намайг хоолонд нь хор хийсэн гэж элдвээр гүтгэж доромжилж байсан. Тэр өдөр хүүгээ гэртээ орхичихоод гараад явж байтал энэ хоёр явж байсан. Намайг явж байхыг ч энэ хоёр харсан. Би Сэлэнгээг ихэр гэж сонссон. Тухайн үед ихрийнх нь нэг нь явж байна даа гэж бодоод л өнгөрсөн. Анх манай нөхөртөй асуудал үүсгээд байна гэдгийг мэдээд Сэлэнгэтэй уулзъя гэхэд “би завгүй байна” гэсэн. “Хэзээ завтай болох вэ” гэхэд “орой завтай болно” гэхээр нь би орой залгаад “гэр чинь хаана байдаг вэ” гэж асуухад “Саяг” дэлгүүрийн тэнд гэсэн. Би бунханд байдаг “Саяг” дэлгүүр юм болов уу гэж бодоод очоод залгахад “сохойсон п-да минь ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би сэтгэцийн асуудалтай юм байна даа гэж бодсон. Хүний нөхөртөй явчихаад эхнэр рүү нь элдвээр мессеж бичиж байгаа юм чинь алуурчин байх нь аргагүй. Над руу утсаар их залгадаг. Авахгүй бол өөр хүний утаснаас залгадаг. “Сохор авгай зайл, хоёулаа нүүр тулна” гэх мэтээр заналхийлж  “нүдгүй, шүдгүй эмгэн минь, үр хүүхэддээ гай боловоо, сайн санаж хэлж байна” гэх зэргээр доромжилсон мессеж бичдэг, тэр болгоныг би тэвчээд өнгөрдөг байсан. “Хүүхэддээ гай болов” гэж мессеж бичихээр нь цагдаагийн газарт хандаагүйдээ үнэхээр харамсаж байна. Би болсон явдлын тухай ээжид нь хүртэл гурван удаа утсаар хэлсэн. Хамгийн анх хэлэхэд “махаа зараад, завгүй явж байна” гэсэн. Дараа нь “насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа” гэсэн. Дараа  нь дахиад залгаад “гэр бүл салж сарних дээрээ тулаад байна” гэхэд “овоо ш дээ ашгүй чи зайгаа тавьж өгөх гэж байна уу” гэсэн...”  гэжээ. Мөн шүүх хурал дээр амийг амиар солиулна гэсэн шаардлага тавьжээ.

 

Нийт сэтгэгдэл: 2
  1. Энхэ /79.172.193.32/ 2017-07-04 05:25:19

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.

  2. Батцэцэг /199.249.223.64/ 2017-07-04 21:40:58

    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших