Нууц мэдээллийн уурхай

БУЛГАН АЙМАГТ ҮҮССЭН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 15 АЙЛ ОРОН ГЭРГҮЙ БОЛЖЭЭ

Нийтэлсэн: 2017-06-30 08:16:14

 

Тус аймагт 2017 оны 06 дугаар сард Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Бугат, Сэлэнгэ сумдад ойн түймэр гарч унтраах үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна.

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар 22 м/сек, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхи салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас Орхон, Булган аймгийн чиглэлийн Нарангийн гүүрний орчим өндөр хүчдэлийн 13 тулгуур /77-90 тулгуур шон буюу 11 бетон, 2 анкер/ унаж, Булган аймгийн нийт нутгаар эрчим хүч тасарсан.  Орхон сумын Халиун, Мааньт, Булган сумын 40 өрхийн 1320 мал /адуу 6, үхэр 8, хонь 1076, ямаа 230/ аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхсэн байна. Мөн 23 өрхийн гэр салхинд нурснаас 15 айл орох оронгүй болжээ.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргаар ахлуулсан Онцгой комиссынхон Орхон сумын Халиун, Мааньт багт газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, сэргээн босгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг  өгөн ажиллаж байна. Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 2 иргэнд гэр олгосон бол Улаанбаатар хотоос 10 гэр татуулаад байна. Уг салхи, үерийн улмаас 1300 гаруй мал хоргодсоны сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. Эрчим хүчийг сэргээн засварлах ажилд тус аймгийн Эрчим хүчний салбарын аваар техникийн бүлэг болон Монгол улсын Эрчим хүчний сайд газар дээр нь ирж удирдлагаар ханган Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай зэрэг 7 салбар компаниудын 120 ажилчид, 20 техниктэйгээр унасан шонгуудыг сэргээн засварлах ажлуудыг хийж байгаа ба Улаанбаатар хотоос шаардлагатай сэлбэг хэрэгслүүд, 5 тулгуур багана зөөвөрлөн авчирснаас  06-р сарын 30-ны байдлаар 1 шонг босгож сэргээн завсарлаад байна. Цахилгаан сэргээх ажлыг 72 цагт амжуулахаар ажиллаж байгаа тухай Булган аймгаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших