Нууц мэдээллийн уурхай

АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа

Нийтэлсэн: 2017-06-30 05:19:46

 

  УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

     Хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн Н.Учрал  2012 оноос хойш “1000 багшийн уулзалт”, 21 аймгийн “Багш нараа сонсъё” хэлэлцүүлэг, 10000 мянган багшийн дунд судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачилсан.  Хамгийн сүүлд нийслэлийн 9 дүүрэгт  хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Гэтэл хуулийн төслийг Ардчилсан нам энэ хуулийн төслийг их улстөржилтийнхөө дундуур оруулаад хэрчээд хаячих вий гэж айж байна. Өнөөдөр АН-ын зүгээс Багшийн хөгжлийн тухай хуулиар завсарлага авах санал оруулж байна. Анхны хэлэлцүүлэг дээр саналаа аваад хэлэлцээд явж болно. Бүх тойрогт багшийн асуудал байгаа. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. Хичээлийн шинэ жилээс өмнө Багшийн хөгжлийн асуудлыг хуульчлаад өгчихмөөр байна. Алийн болгон 540 мянган төгрөгийн цалинтай ажиллах юм. Багшийн хөдөлмөрийг хуулиар хамгаалах цаг нь болсон” гэлээ.

   УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Б.Саранчимэг нар энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг цаг алдалгүй баталж, багш нарын хөгжих боломжийг нээн, сургалтын чанарыг сайжруулахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа  онцолсон.

   УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Тойргийн сургуулиудад ажиллах үеэрээ багш нартай уулзахад хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг хамгийн ихээр хөндөж байна. Хүний хөгжлийн индексээр  манайх 122 улсаас 115 болж ухарсан үзүүлэлт гарсан. Үүний гол үзүүлэлт нь боловсролын чанарын үнэлгээ байдаг. Гаднын улс орнуудын туршлагаас харахад хамгийн түрүүнд багшаа хөгжүүлж, тэргүүн эгнээнд анхаарч байна. Багшийн хөгжлийн хуулийг яаралтай баталж, цалингийн нэмэгдэл, урамшууллыг тогтоож өгөх шаардлагатай байна” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн. Тэрбээр, АН-ын бүлэг хуулийн төслийн үзэл баримтлалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульд тусгах саналуудаа боловсруулах шаардлагатай байгаа учир завсарлага авч байна гэсэн тайлбарыг хийсэн учир хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг хойшлуулав.

 

 

Х.Сүрэн

 

 

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших