Нууц мэдээллийн уурхай

Аавыгаа унаатай, ээжийгээ алтан шүдтэй болгох гэсэн зургаан хүүхэд “Порше”машин, 200 мянган доллар хулгайлжээ

Нийтэлсэн: 2017-06-29 07:34:04

Америкийн Флорида мужийн цагдаа машин хулгайлсан, орон байранд нэвтэрч бэлэн мөнгө эд зүйл хулгайлсан хэргээр хамаатан садны зургаан хүүхдийг баривчилсан тухай The Daily Mail-д мэдээлжээ. Хоорондоо үеэлүүд болох тэдгээр 14-16 насны хүүхдүүд эцэг эхийн хамт Форт-Лодердейле хотод амьдардаг.  Сент-Луйси хотын шерифийн мэдээлснээр хамаатны зургаан өсвөр насны хүү өнгөрсөн 4-р сарын 27-нд Норт-Хатчинсон аралд байдаг чинээлэг иргэний гэрээс сейфэнд бэлнээр байсан 200 мянган доллар болон 2014 онд үйлдвэрлэгдсэн "Porsche Cayman" тансаг загварын машиныг нь хулгайлжээ.

Өсвөр насны хулгайчдыг халуун мөрөөр нь шахуу баригджээ. Мөрдөн байцаалтын явцад тэд өмнө нь хэд хэдэн хулгай хийсэн нь тогтоогджээ. Мөн Hyundai Santa Fe загварын машин хулгайлаад нуусан байсан нь илэрчээ. Гайхалтай нь тэд хулгайлсан мөнгө машинаа эцэг эхдээ өгч байсан байна.

Хамгийн сүүлд хулгайлсан 200 мянган долларыг хуваан аваад нэг хүү нь ээждээ 11 мянган доллароор алтан шүд хийлгэж өгчээ. Ээж нь алтан шүдтэй болохыг мөрөөддөг байсан гэнэ. Бас нэг хүүхэд 10 мянган доллароор эгчдээ алтан зүүлт худалдан авч бэлэглээд ээждээ 80 мянган доллароор “Dodge Challenger Hellcat” загварын машин худалдан авч өгчээ. Өөр нэг хүү аавдаа 2009 онд үлйдвэрлэсэн 25 мянган долларын үнэтэй “Mercedes C300” авч өгчээ. Дээрмийн бүлгийн өөр нэг гишүүн нь ээждээ  “Audi A4” худалдаж авч өгсөн бол бас нэг хүүхэд ээждээ бэлнээр 40 мянган доллар өгсөн байжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших