Нууц мэдээллийн уурхай

Эрлийз морь буюу Шадар сайд У.Хүрэлсүхэд 2015 оных шиг явдал давтагдахгүй гэсэн баталгаа байна уу ..

Нийтэлсэн: 2017-06-29 06:53:16

Ардын намын дээд удирдлагынхан асуудалд орооцолдохын хэрээр Шадар сайд У.Хүрэлсүх товойж байна. Бусдын алдаа ялагдал дээр дөрөөлөх нь “жинхэнэ эр хүн”, “ “мужик” гэдэг муугүй гоё тодотголтой хүнд яагаад ч зохихгүй. Тэр тусмаа хийсэн хэлсэнээ мартдаг, огт өөр хүн мэт юм ярьж эхэлдэг бол бүр ч муухай. Шадар сайдтан өнөөдөр Наадамын хурдан морины уралдаанд эрлийз морь уралдуулахыг хатуу хориглосон тушаал амаар өгч ээлжит удаагаа магтууллаа. Эрлийз морьдоо уралдуулах гэсэн нөхдүүдийг шууд цагдаад өг гэж “чиглэл” өглөө. Гэтэл ердөө хоёрхон жилийн өмнө өөрөө эрлийз морь уралдуулсан хэл аманд орооцолдож байсан. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэнгийн халтар хар азарга түрүүлсэн.

Хар азрагыг нь хурдан морины уралдааны комисс эрлийз хэмээн хассан болов ч уралдааны өмнөхөн уралдуулахаар болж  гарааны зурхай руу хөдөлсөн морьдын араас явуулсан мэдээлэл наадмын өдрүүдэд цацагдаж байсан. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч, уяач Л.Цандэлэг энэ талаар “Миний соёмбо хүрэний төл азаргыг хасаад баахан эрлийзүүд давхиулж наадам бусниуллаа. Монголын төр” хэмээн жиргэж байсан.  Дундговь аймгийн уяачдын холбооны дарга,  Монгол Улсын алдарт уяач Ц.Ганхүү “Г.Тэмүүлэнгийн томоос том тэмдэгтэй, ард түмэн цөм мэддэг эрлийз халтар азарга хоёр дахь жилдээ монгол адуутай уралдаад түрүүллээ. Яагаад ингэж шударга бус байна вэ. Комисс шийдвэрээ дагасан бол ийм асуудал гарахгүй шүү дээ, Бүгд л ус балгацан аятай байсан. Гэтэл Г.Тэмүүлэнгийн хар азаргыг болохоор Үндэсний их баяр наадмын комиссын дарга У.Хүрэлсүх уралдуул гэж шахсаар байгаад мордуулсан гэж байна билээ” хэмээн унтууцсан.

Үүнээс үзэхэд шадар сайдтан тухайн үед өөрөө цагдаад дуудагдах хэрэг сэм хийж явсан аж. 2015 оны Наадамаар  жирийн уяачдын эрлийзийг хасаад дарга, баячуудын эрлийз морьдийг нүдээ аниад уралдуулсан ийм л хэрэг болсон. Ардын наадам баячуудын болсон. Харин одоо шадар сайдтан “ухаарчээ”.  Гэхдээ л гарааны зурхай руу хөдөлсөн морьдын араас Г.Тэмүүлэн мэтийн гишүүд баячуудын эрлийзүүд сэм хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй л байна...

 

НУУЦ.мн

/Зургийг Хийморь.мн-ээс/

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших