Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн Онцгой байдлын газарт 16 сая төгрөг хандивлалаа

Нийтэлсэн: 2017-06-29 01:12:25

Говь ХК-ийн захирал Ц.Баатарсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагийг хүлээн авч талархал илэрхийлжээ. Энэ үеэр Говь ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгойгийнхон маань цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсэгт гал түймэрт авталгүй хохиролд багатай өнгөрсөн. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархалаа илэрхийлж Говь ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай газрын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэж талархал илэрхийллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархалаа илэрхийлээд “Монгол улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно. Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж  онцолсон юм.

Хандив гардуулах үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар, Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч дэд ахлагч Н.Содномваанчиг нар байлцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Гэрлээ /85.195.107.250/ 2017-06-30 07:05:44

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.

  2. Ариунаа /162.247.72.7/ 2017-06-30 09:15:46

    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших