Калнабярже тосгонд болдог ХАР ХЭРЭЭНИЙ махны баяраас ...
Нийтэлсэн: 2017-06-27 10:52:33
Балтийн тэнгисийн жижигхэн улс Литвийн Калнабярже тосгонд жил болгон хар хэрээний махны баяр болдог. Эрт дээр үед энэ хавь маш олон хэрээтэй байжээ.
Байнга шуугилдаж үр тариаг нь идээд байсанд нутгийн тариачид тэднийг агнаж өөрсдийг нь идэх болжээ.
Сүүлдээ тосгоны уламжлалт баяр болон хувирчээ. Баяраар дөнгөж нисэж сурсан жижиг хэрээнүүдийг голлон агнадаг.
Залуу хэрээний мах бүр гоё амттай байдаг гэнэ. Баяраар махыг нь янз бүрээр амтлан иддэг.
Хэрээний махны баярыг сонирхон олон жуулчид ирдэг.
Өдгөө амьтан хамгаалагчид энэ баярыг ихэд эсэргүүцэх болсон байна.
НУУЦ.мн