Дахин санал хураалт ирэх сарын 9-нд товлогдлоо
Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон” гэлээ. “Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны төв серверт ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана” гэв.
Нэр дэвшигчид нийт сонгогчдын:
М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь
Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь
С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.
СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргасныг танилцууллаа. Ингэснээр хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар болж байна. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болох юм байна. Хоёр дахь санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
NUUTS.mn