100 насалсан дэлхийн хамгийн ахмад гангстер шоронгоос суллагджээ
Нийтэлсэн: 2017-06-25 03:13:10
.jpg)
Энэ сарын 23 -нд 100 насалсан дэлхийн хамгийн ахмад гангстер Жон Сонни Франчезег шоронгоос сулласан тухай Newsday мэдээлжээ. Тэрээр ахиад 10 жил суух ёстой байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан байна. Одоо үлдсэн насаа Бруклинд гэр бүлийн хамт өнгөрөөх гэнэ. Жон Сонни Франчезе нь Нью-Йоркод 1935 оноос эхлэн хүчээ авсан мафийн алдарт Коломбогийн гэр бүлээс гаралтай. Түүнийг нийтдээ хүн амины 50 аллага, банкны найман дээрэм болон айлган сүрдүүлэлт, мөнгө угаах, хүн хулгайлах, барьцаалах, зэвсэгт дээрэм зэрэг рекетийн гэмт хэрэгт ялласан.
.jpg)
Түүнээс гадна Америкийн анхны порно кинонуудын нэг болох 1972 онд бүтээгдсэн “Deep Throat” –д хөрөнгө оруулаад садар самууныг дэлгэрүүлсэн гэдэг шинэ зүйл анги нэмүүлсэн. Тэрээр 1967 онд анхны ялаа авч байсан агаад банк дээрэмдэх хэргийг санаачилж зохион байгуулж үйлдахийг завдсан хэмээн 50 жилийн хорих ял оноосон. Гэсэн ч 1978 онд сулласан. Удалгүй хоёр жилийн ахин рекетийн хэрэгт яллагдан хоригдсон. Бүр 2008 онд шоронд 91 настайдаа сууж байхад нь тэртээх 1960 онд тайчигч клубуудаас мөнгө шантаажилж айлган сүрдүүлж авсан гэх шинэ хэргээр ахин яллагдсан. 2011 онд энэ хэргээр ял дээр нь ахин найман жилийг нэмсэн. Жон Сонни Франчезе нь нийтдээ амьдрлынхаа 35 жилийг торны цаана өнгөрүүлжээ.
