Нууц мэдээллийн уурхай

Э.Мөнх-Очирын санаачилгаар эхлүүлсэн Туркийн тусламжаар баригдах эмнэлгийн шав тавих ёслол боллоо

Нийтэлсэн: 2017-06-23 02:57:04

Одоогоос хоёр жилийн өмнө Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир тус хотын даргатай уулзахдаа Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар Улаабаатар хотод 10 жишиг өрхийн эмнэлэг барих санаачилга гаргасан юм. Улмаар энэ төслийг ажил хэрэг болгох ажиллагааг цаг хугацаа алдалгүйгээр идэвхтэй явуулсан. Энэ ажлын үр дүн гарч төслийн дагуу баригдах анхны өрхийн жишиг эмнэлгийн барилгын шавь тавих ёслол  Чингэлтэй дүүргийн 17-р хороонд боллоо.  Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, иргэдийн төлөөлөл оролцжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлгийн барилга барих юм. Өнөөдрийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлын шав тавих ёслол болж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй” хэмээн онцолсон. Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Тика” олон улсын байгууллагийн буцалтгүй тусламжаар нийслэлийн алслагдсан хороод болох  Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст од”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” ӨЭМТөв, Налайх дүүргийн 1,7 дугаар хорооны  “Нарны элч” ӨЭМТөвийн барилгыг  барихаар  шийдвэрлэжээ. Өнгөрсөн 4-р болсон Турк улсын Истанбул хотын даргын айлчлалын үеэр хотын дарга С.Батболд болон Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч  нар нь Турк улсын буцалтгүй тусламжаар  барих  9 өрхийн эмнэлэг, нэг диализийн төвийн төслийг санаачилж хэрэгжүүлэхэд нь голлон ажилласан Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархал илэрхийлж байсан билээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших