Нууц мэдээллийн уурхай

“Хүргэн” Дэнзэн 150 тоннын автопүүг 199 сая төгрөгөөр “шахаад” Кристал таун”-д 150 саяар байр авчээ

Нийтэлсэн: 2017-06-23 00:33:39

Олон нийтэд “хүргэн” хэмээн алдаршсан Г.Дэнзэн нарын хэрэгт “Эрдэнэс таван толгой” компаний тендерийн хэргийг голчилон ярьдаг. Гэтэл түүнээс дутуугүй “сонирхолтой” хэрэг байдаг нь тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн нэрээр Замын-Үүдийн чөлөөт бүсэд нийлүүлсэн авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай 200  сая төгрөгний өртөгтэй пүүний тендер юм. Пүү нийлүүлэх ажиллагаа нь тэргүүн шадар сайдын ажлын төлөвлөгөөнд багтсан байжээ. Харин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Г.Дэнзэн томилогджээ.  Ингээд төрсөн эгч Г.Улзмаа, дунд сургуулийн найз Н.Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” /NIDB/ компанийг хууль бусаар сонгон шалгаруулж  2010 оны 6 дугаард 135.2 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Удалгүй пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны  9 дүгээр сард үнийн дүнг өсгөж, 199.7 хүргэж гэрээг өөрчлилсөн байна. Гэхдээ цаанаасаа 62.6 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Ингээд пүүг хүлээн авах ажлын хэсгийг өөрөө ахалж очин хүлээж аваад бүгдийг “номоор” нь жин тан хийжээ. Гэсэн ч эргээд бөөн хэл ам гарсан. Ядаж байхад нийлүүлсэн пүү нь гэмтэлтэй ажиллахгүй байжээ. Мөн энэ ажлыг Тэргүүн шадар сайдын нэрээр хийж байсан тул ахынхаа нэрийг “баасдсан”. Гэхдээ унац нь 137.1 сая төгрөг болсон тул тансаг байранд хангалттай хүрэхээр байжээ. Пүү нийлүүлсэн “Эн Ай Ди Би” компаний 65 хувийг эгч Г.Улзмаа, 35 хувийг нь багын найз Н.Энхболд нь эзэмжшиж байжээ. Тэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуульд хамт суралцаж байсан. Мөн МУИС-ын математикийн ангид ч хамт сурч байсан гэнэ. Найынз хувьд бие биендээ тусалдаг байсан. 2008 оноос Г.Дэнзэн нь найздаа АН-д орох санал тавьж хүний нөөцийн дарга Ургамалцэцэгтэй уулзан улмаар  улс төрийн бодлогын хэлтсийн ажилтан болжээ. Жилийн дараа хамтарч компани байгуулья гэсэн санал тавьжээ. Компанийг Дэнзэнгийн эгч Улзмаагийн нэр дээр байгуулж найздаа 35 хувийг нь “өгчээ”.  Найз нь компанид хувь нийлүүлсэн хөрөнгө оруулаагүй тул эрх мэдэл байсангүй. Эхний жилдээ үйл ажиллагаа явуулаагүй агаад 2010 оноос Дэнзэн дуудаж  тендерт орох болсон болсоныг хэлжээ. Урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр гарын үсэг зуруулж аваад удалгүй тендер авчихсан гэжээ. Их л амар бүтсэн нь илт. Ингээд Дэнзэнгийн хэлсний дагуу урагшаа явж  Бээжин зэрэг хотуудаар автопүүний судалгаа хийж иржээ. Эхний санхүүжилт орж ирсэн тул  Дэнзэнгийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж зарцуулдаг байсан. Удалгүй автопүү урдаас ирж суурьлуулах ажил эхэлжээ. Энэ ажилд Энхболдын аав нь хүртэл тусалсан байна.  Тэрээр бүхий л ажлыг Дэнзэнгийн зөвшөөрлөөр хийдэг агаад хөрөнгө оруулаагүй тул эрх мэдэл авахыг ч хүсээгүй аж. Дэнзэнгийн авчруулсан пүүг Дэнзэнгийн ахалсан улсын комисст хүлээлгэж өгсөнөөр энэ ажил дуусжээ. Түүний тооцоогоор пүү оруулж ирэхэд 70-80 сая төгрөгийн зардал гарсан гэнэ. Санхүүжилтээр орж ирсэн мөнгөнөөс 20 сая төгрөг өгөхөд урамшуулал гэж ойлгожээ. Гэтэл удалгүй буцааж нэхэн авахдаа “Кристал таунд байр авч байгаа” гэжээ. Жинхэнэ “урамшуулал” нь албан тушаал байжээ. Сүүлд нь найзаа  Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий менежер болгосон агаад захирагч Сэмэрийн эзгүйд хэсэг хугацаагаар орложээ. Харин энэ үед  Дэнзэн илтэд дотоод үйл ажиллагаанд нь оролцож халах солихыг хүртэл заагаад тушаагаад байсанд арга буюу ажлаа өгчээ.

“Эн Ай Ди Би”-д ажиллаж байсан бас нэг хүн нь Х.Норов юм. Тэрээр 2008 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байгаад Г.Дэнзэнтэй танилцжээ.  2010 оноос уулзаж “чи их давгүй залуу байна, хамтарч бизнес хийе” гэжээ.  “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-ийг байгуулж 65 хувийг Г.Улзмаа, 35 хувийг Норовд өгчээ. Удалгүй Дэнзэн нь “үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани ол” гэсун тул найз Дашдаваагаас “Парадайз Бизнес”-ийг худалдан авч нэрийг нь “Хар-Арслан” гэж өөрчлөн 100 хувь нэр дээрээ авсан. Энэ үеэр Дэнзэн ярьж “Эн Ай Ди Би” нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд автопүү хүлээлгэн өгч байгаа, чи тус компаний ерөнхий менежер мэтээр оролц...” гэжээ. Мөн “энэ ажлыг авсан, өөр ч ажил авна, гол нь ашиг л олж байвал юу ч хийнэ” гэх зүйлс ярьж байсан нь Н.Алтанхуягийн дагуул залуусын ерөнхий шинж биз. Харин Г.Дэнзэн дараа нь Энхболдыг санахгүй байна, АН хавиар гүйгээд байдаг залуу байсан гэсэн бол “ерөнхий менежер” Х.Норовоо огт танихгүй гэжээ. Түүний “Кристалл таун”-д байр авсан мөнгийг ар гэрийнхэн нь өгсөн, Улзмаа эгч 40 саяыг өгсөн хэмээн мэдүүлжээ. Замын-Үүдэд хэт өндөр үнэ пүү шахсан нь зохих түвшинд яригдаж байжээ. 2011 оны 11-р сард Сангийн яамны  Төсвийн бодлогын газрын Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсээс ТНБД  Д.Баттөрд хандан  “...Тэргүүн шадар сайдын 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд автомашин жинлэх 150 тонны даацтай автопүү худалдан авч суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас шалгаруулан 135.2 сая төгрөгийн өртөгөөр “Эн Ай Ди Пи” ХХК-тай гэрээ байгуулсан. Уг автопүүг худалдан авч угсрах явцад үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэдэг үндэслэлээр 64.5 сая төгрөгөөр үнийг нэмэгдүүлэн 199.7 сая төгрөгийн нэмэлт гэрээг байгуулж Сангийн яамнаас 179.8 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Одоо ажлыг хүлээн авсан Улсын комиссын актыг ирүүлж үлдэгдэл болох 19.979.230 төгрөгийн санхүүжилтийн эрх нээж өгөхийг хүсэж байна. Гэвч энэ онд 150 тонны авто пүүг хилийн 3 боомтод суурилуулж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр үнийн дүн эрс ялгаатай байгаа тул асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөхийг хүсье. Жич ГЕГ-аас таны нэр дээр ирүүлсэн мэдээллийг хавсаргав” гэжээ. Гэсэн ч хэн нь ч “чиглэл” өгөөгүй тул үлдэгдэл санхүүжилтийг нь шууд шилжүүлжээ. ГЕГ-аас ирсэн мэдээллээр 150 тоннын пүүг Эрээн цав боомтод 77-94 сая, Бургастай боомтод 87.9 сая төгрөгөөр суурилуулахаар тендерийн санал ирсэн байжээ. Г.Дэнзэн нарын хэрэг мандаж байсан 2015 онд уг пүүг гэмтлийн улмаас ашиглаагүй байсан.

 

НУУЦ.мн




 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших