Нууц мэдээллийн уурхай

Дубайн авлигал буюу тэнгэр баганадсан барилгын цаадах тэнэмэл гуйлгачин амьдрал ...

Нийтэлсэн: 2017-06-22 06:38:16

Дубай нь дэлхийн саятан тэрбумтнуудын диваажин дээд зиндааныхны амралтын газар гэдэг. Шейх Мухаммедийн мэдэгдсэнээр түүний улсад авлигал үгүй гэнэ. Гэсэн ч энэ аварга хот авлигалд бүрэн идэгдсэнийг алхам тутамдаа харж болно.
Дубайд одоо ч эрүүдэн шүүдэг


Энэ улсын шоронд ямар хууль дүрэм үйлчилдэггүй. Ядуу орон байтугай баян Европ, хүчирхэг Америкийн иргэд ч зодуулж нүдүүлдэг. 2012 онд Английн Карл Уйльямс гэдэг иргэн Дубайн шоронд учир битүүлгээр үхсэн. Түүнийг хар тамхины хэрэгт буруутган хориод улмаар зодож алжээ. Leeds United багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад мөнгө угаасан хэргээр шоронд суугаад гарсан  Дэвид Хей эрүүдэн шүүсэн тамлан зовоосон хэмээн заргалдсан ч ямар ч үр дүнд хүрээгүй.
Авлигалын хэмжээ жилд нэг их наяд доллароор хэмжигддэг


Энэ тоог Дубайн шейх Мухаммед ам алдаж хэлсэн. Гэхдээ түүнийг нэлээд багасгасан тоо хэлсэн гэж үздэг.
Дубай боолын хөдөлмөрөөр боссон


Тэнгэр баганадсан олон барилгууд нь үнэндээ хууль бус цагаач ажилчдын боолын хөдөлмөрөөр сүндэрлэсэн. Олон арван мянган хагас өлгөлөн цагаачид хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд тун өчүүхэн цалингаар ажиллаж Дубайг босгосон.
 

Нутгийн иргэд цагаач ажилчдыг байнга хууран мэхэлдэг


Дубайд ажиллах эрх авахын тулд 2500 доллар төлөх учиртай ч ядуу улсын иргэд гаргаж чаддагүй. Харин үүнийг нь нутгийн иргэд ашигладаг. Ихэнх ажил олгогчид төлбөрийг өмнөөс нь төлөөд зээлээр ажиллуулах нэрээр урт хугацаагаар ямар ч үнэ төлбөргүй боолын ажил хийлгэдэг. Цалинг нь зээлэнд нь суутгаж байна хэмээн тайлбарлах бөгөөд зээлээ төлсөн ч хүү төлүүлэх нэрийдлээр ахиад л ажиллахыг шаарддаг.
Цагаач ажилчдын бичиг баримтыг хураадаг


Дубайд хөлсний ажил хийх нь дурлахаар зүйл огт биш гэнэ. Цалинг нь луйвардахаас гадна хамаг бичиг баримтыг нь хурааж аваад өгдөггүй. Ажлаасаа гарах гэхэд ямар нэгэн шалтаг заан заавал цалинг хасах гэдэг.
Дубайд ядуурал газар авч байна


Хотын зах хөдөөгөөр ядуурал маш их. Шейх Мухаммедын мэдэгдсэнээр ядуурлын түвшин 80 хувь өссөн байна. Энэ улсын 57 сая иргэн бичиг үсэгт тайлагдаагүйн дээр 30 сая нь нэн ядуу гэсэн судалгаа гарчээ.
 

Дубай хэвлэлд ээлгүй


Энэ улсад сэтгүүлч байх нь байнгийн аюул эрсдлийг дагуулдаг.  Хэвлэлийхний үйл ажилагааг хатуу журамласан маш олон хуультай. Нэгийг нь л зөрчихөд шууд баривчилдаг.  Дээр нь их хэмжээний торгууль төлөх болдог. Ялангуяа авлигал хээл хахуулийн сэдэв хөндөх нь амиа хорлохтой адил гэнэ. Шейх болон дээд язгууртнуудын авлигал, цагаач ажилчдын талаар бичвэл шууд л шоронд ачигддаг.
Дубайд эмэгтэйчүүд аюулд байнга өртддөг


Бүсгүйчүүд хувцаслалтаасаа эхлээд л баригдах хоригдох торгуулах аюулд байнга ордог.  Энэ нь гадаадын эмэгтэйчүүдэд бүр ч хэцүү. Хэрвээ хэн нэгэн араб эрийн “гуйлтанд” таагүй хариу өгвөл өөрийг тань шар айраг ууж байсан эсвэл тамхи татсан гэж цагдаад матаад л хохироож чадна гэдгийг олон тохиолдол баталсан.
Барилга хамгийн авлигажсан салбар


Дубайд хар данс, хууль бус барилгын материал болон хууль бус цагаач ажилчдын хүчээр баригдаагүй нэг ч барилга байхгүй. Үүн дээр төрийн түшмэдэд өгөх хахуулыг оруулах хэрэгтэй. Ийм учраас л барилга нь хамгийн ашигтай салбар болсоор удаж байна.
Шүүхэд бүү найд


Дубайн шүүхээр шийтгэгдсэн гадныхан шүүгчид нь бүгдийг гэм буруутай гэдэгт урьдчилан итгэчихсэн, өгөх ялаа төлөвлөчихсөн байдаг тухай гомдоллодог. Тийм ч учраас шудрагаар шүүнэ гэдэгт итгэх хэрэгггүй. Хахууль өгөхгүй л бол өөрийн талд ашигтай шийдвэр гарна гэж найдах хэрэггүй гэнэ.
Дэлхийн авилгачдын хүлээн авах байр


Дэлхийн бүх авлигачид идсэн мөнгөө аваад Дубайд дуртайяа ирдэг. Дубайн шейх мөнгөтэй ирсэн авлигачдаас хэнийг ч хэзээ ч буцааж өгч байгаагүй. Өнгөрсөн онд л гэхэд 500 мянган долларын авлигалын хэрэгт сэжиглэгдэн улсаасаа зугтан ирсэн Нигерийн армийн командлагч генерал Тукур Юсу Буратай одоо ч Дубайд тайван сайхан амьдарч байна. Генерал армиас идсэн мөнгөөрөө энд том сайхан эдлэн ордон худалдан авсан нь дубайчуудад таалагдсан.
Дубай олон улсын эрхзүйн хамтын ажиллагаанаас зайлсхийдэг


Дубай нь гэмт хэрэгтнийг эрх хайх шилжүүлэн өгөх, мэдээлэл солилцох зэрэг олон улсын нэг ч гэрээ хэлцэлд нэгдээгүй. Бүр цагдаа болон хүчний бусад байгууллага нь олон улсын хурал зөвлөгөөнд ч очдоггүй. Ийнхүү ямар нэгэн холбоо хамтын ажиллагаа байхгүй тул Дубайд зугтан очсон гэмт хэрэгтнийг буцааж авчирах нь бараг боломжгүй зүйл юм.
Дубайн морин уралдаан луйвраараа алдартай


Яг манайх шиг. Дубайн шейхийн гэр бүл 400 гаруй хурдан морьдтой, маш том жүчээтэй. Дубайчуудын морьд дэлхийн хэмжээний 4000 гаруй уралдаанд түрүүлсэн гэдэг. Дубайд болдог олон улсын морин уралдаанд заавал нутгийн морь түрүүлдэг нь олон жилийн турш мориндоо сэргээш тариа тарьж ирсэнийх гэнэ. Уралдаан бүрд ийм хэрүүл маргаан гардаг ч ямар арга хэмжээ авдаггүй.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 4
  1. Солонго /137.74.167.96/ 2017-06-23 00:09:31

    Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ

  2. Солонго /91.219.237.229/ 2017-06-23 01:06:37

    Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ

  3. Солонго /163.172.67.180/ 2017-06-23 02:04:34

    Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ

  4. zochin /122.201.24.83/ 2017-06-24 05:41:12

    Saihanbileg Dubaid ochij geree hiideg ni uchirtai bsn bna.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших