Ченж залуус “хамтдаа пиво уух уу” зараар танилцсан бүсгүйчүүдэд 1500 доллароо “сэгсрүүлжээ”
Нийтэлсэн: 2017-06-22 04:05:55
.jpg)
“Найман шарга” захын валютын ченж залуус Бөмбөгөрийн урд талд байрдах “Энжил” зочид буудалд “хамтдаа пиво уух уу” зараар танилцсан хоёр бүсгүйп 1500 доллароо “сэгсрүүлжээ”. Хохирогч Э.Э нь “... 23 цагийн үед найз Н-тай уулзан пиво ууж байгаад msg zar.mn сайт дээр байсан хамт пиво уух уу гэсэн зарын дагуу өөрсдийгөө Зулаа, Амирлан гэж танилцуулсан хоёр эмэгтэйтэй Бөмбөгөрийн урд талын Энжел нэртэй зочид буудалд орсон. Буудалд байхдаа бид нар 1 шил 0.75 грамм “Тайга” нэртэй архи, 1 литр “Сэнгүр” пиво авч орсон. Амирлан нь нэг өрөөнд ороод шууд хэвтчихсэн, Зулаа нь Н бид хоёртой юм яриад суугаад байсан. Тэр хоёр эмэгтэй анх ирэхдээ халамцуу байсан. Тэгээд Зулаа Н бид гурав архиа хувааж уугаад тэд унтаад өгсөн. Би ерөөсөө унтаагүй. Өглөөний 08 цаг хүртэл пиво ууж суугаад 30 минут унтсан. Сэрэхэд нөгөө бүсгүйчүүд байхгүй байсан. Босоод шууд куртикны халааснаасаа түрийвчээ гаргаад үзтэл дотор нь байсан 2200 доллараас 1500 доллар нь алга болчихсон байсан. Зулаа гэдэг нь 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа. Одоо 2.200.000 төгрөгөө авчихмаар байна. Тэр өдрийн долларын ханш 2490 төгрөг орчим байсан байх” гэх мэдүүлжээ. Өөрсдийгөө Амирлан, Зулаа гэж гоё нэрлэсэн бүсгүйчүүд нь 27 настай Г.А, 24 настай Л.М гэдэг Төв аймгийн бүсгүйчүүд байжээ.
НУУЦ.мн

Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ
Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ
Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ