Нууц мэдээллийн уурхай

Хүргэн” Дэнзэнгийн хэрэг : “Говь повер”-ын бүртгэл гайхалтай хурдан хийгдсэний нууц ...

Нийтэлсэн: 2017-06-22 01:23:11

Энэ хэргийн бас нэгэн сонирхолтой явдал нь ганцхан дотор хийгдсэн “Говь повер” компаний хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт юм. Бүрр ажлыг цаг тарсаны дараа буюу 18 цагаас хойш явагдсан ажиллагаа байдаг. Үүнд тухайн үеийн УБЕГ-ын ахлах бүртгэгч Я.Батцоож, бүртгэгч М.Баянжаргалант нар холдбогддог. Мөн газрын дарга байсан Ц.Пүрэвдорж шуугианд хамрагдсан. Гайхалтай нь Г.Дэнзэн нь мөрдөн байцаалтын шатанд Ц.Пүрэвдорж, Я.Батдорж нарыг огт танихгүй хэмээн мэдүүлсээр байжээ. Ц.Пүрэвдорж нь Сонгинохайрхан дүүргийн АН-д байсан, ах Н.Алтанхуяг нь тус дүүргээс нэр дэвшиж байсан атал таньдаггүй болжээ. Харин ахлах бүртгэгч асан нь  УБЕГ нь тэргүүн шадар сайдад харьяалагдах болсон үеэс зөвлөх Г.Дэнзэнг таньдаг болсон гэжээ.  Энэ хэрэгт компаний бүртгэлийн асуудлаар Г.Дэнзэн нь дарга Ц.Пүрэвдорж руу ярьсан эсэх нь чухал байсан. Ажил тарсаны дараа ахлах бүртгэгч нь орж ирээд бүртгэгчдээ үүрэг өгөхдөө даргын тушаал гэсэн байна. Үүнээс үзэхэд Ц.Пүрэвдорж холбоотой нь батлагддаг.

Бүртгэгчийг ажлын цаг дууссаны дараа бичиг баримтаа янзлаад сууж байхад ахлах бүртгэгч Батцоож ирээд “чи байж байгаарай, нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна гэжээ. Маргааш хийж болохгүй юм уу гэхэд  Пүрэвдорж дарга яриад байна, тэр компани нь тендерт орох гэж байгаа гэнэ хэмээн амыг нь таглажээ. Нэгэнт даргын үүрэг тул хүмүүс нь ирэхийг хүлээхээс өөр аргагүй болжээ. 20 орим насны хоёр залуу ирэхэд нь “Говь повер” компаний хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Г.Уянга нар нэмэгдэх тухай холбогдох өөрчлөлтийг нь хийж өгч бүртгэжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Говьповер”-ийн хувийн хэрэгт өөрчлөлт хууль бусаар орлоогэх шуугиан дэндэхэд бүртгэгч  архиваас “материалыг татаж авч үзэх гэхэд байхгүй байжээ.

Харин архивын хэлтсийн дарга Хүчитбаатарт байсан гэнэ. Шалгаж үзэхэд  үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянгыг Чулуунбаатарын Уянга болгосон байжээ. Мөн уг бүртгэлд өөрийх нь бус харин  Ч гэх өөр бүртгэгчийн тэмдэг дарагдсан байсанд материал солигдсон болохыг төвөггүй гадарлажээ. Улмаар мэдээллийн сангаас шалгахад үүсгэн байгуулагч Г.Уянгыг Ч.Уянгаар сольж бас  л өөрийх нь нэрээр баазад хадгалсан байжээ. Г.Дэнзэнгийн таньдаггүй гэж мэдүүлсэн  ахлах бүртгэгч нь “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дэнзэн нь өөрийн 9911-тэй дугаараас ярьж Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө гэж хэлсэн... “ хэмээн мэдүүлжээ. Компаний бүртгэлд нууцаар өөрчлөлт оруулсан шуугиан дэгдэсний дараа хэргийг шалгахад үүсгэн байгуулагчаар хоёр өөр Уянга гарч иржээ.  Тэр үед УБЕГ-д Коикагийн санхүүжилтээр “цахим бүртгэл” гэдэг төсөл хэрэгжиж байжээ. Төслийн инженерүүд  цахим архивт оруулсан материалыг засах өөрчлөх ямар ч боломж байхгүй гэж баталж байсан гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших