Эзэнгүй аралд 20 жилийг өнгөрүүлж байгаа дампуурсан австрали саятны амьдрлаас...
Нийтэлсэн: 2017-06-21 10:29:35
Дэвид Глашин 1987 он хүртэл Австрали даяар нэртэй баян, чадварлаг бизнесмэн байсан. Түүнд олон компани, үнэт хувьцаа, тансаг хаус үзэсгэлэнт эхнэр, дээдсийн хүрээлэн, нөхөд танилын хүрээ гээд юм бүхэн байсан.
Гэсэн ч 1990 оны дэлхийг хамарсан хямралаар бүрэн дампуурч юу ч үгүй хоцорчээ. Мөнгөгүй болмогц нь эхнэр нь хаян явж найз нөхөд нь харилцаа холбоогоо бүрэн тасалжээ. Дампуурсан саятны өгүүлснээр шинэ амьдрлаа олох гэж Австралиар 10 жил тэнэн бидэрчээ. Эцэст нь эх газраас 30 км орших энэхүү эзэнгүй аралд ганцаараа амьдрахаар шийдсэн байна.
Эзэнгүй аралд хаягдсан эрийн тухай гардаг Cast Away киноны Том Хэнксээс ялгаатай нь Дэвидэд амьд амьтан бий. Томд Вильсон гэдэг бөмбөгөн найз байсан бол дампуурсан саятан Квази гэдэг нохойтой.
Түүний байшин нь нарны зайтай тул зурагт, нотебүүк, хөргөгч зуух гээд юм бүхэн бий. Бүр интернэтед орж зурагтаар савангийн дуурь үздэг.
-Аралд ганцаараа амьдрахын сайхан зүйл нь мөнхийн амар амгалан тайван байдал юм. Харин муу тал нь ярьж хөөрөх хүн байхгүй нь хэцүү. Би ганц хоёр найзтай болмоор л байна. Надтай хамт энд байхгүй ч жилдээ хэдэн удаа ирээд байхад болно шүү дээ-
Тэрээр ногооны гаартаа тариалсан ногоо жимсээр хооллодог. Загас барьдаг. Нэрмэл муугүй хийж сурч шар айраг ч исгэдэг гэнэ. Жилдээ нэг удаа эх газарт очиж бусад хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авдаг.
Заримдаа орчин үеийн Робинзон Крузо хэрхэн амьдардагийг үзэх гэж жуулчид ирдэг. Ирэхдээ архи, эротик сэтгүүл зэргийг бэлэглэдэг. Хань татах гэж секс-хүүхэлдэйтэй болжээ.
Дал гарсан тул үүлэн борооны ажлыг бүрэн мартсан гэнэ. Түүний оронд загасчилж ногооны талбайдаа ажиллаж дуртай үедээ усанд сэлж наранд шарж хүссэнээ хийж жаргадаг. Өөрийгөөө диваажинд амьдардаг гэсэн байна. Гэхдээ түүний диваажингийн амьдрал удаан үргэлжлэхгүй бололтой.
Тэрээр анх арал дээр ирэхдээ нутгийн захиргаатай гэрээ байгуулж жилийн маш бага түрээс төлж иржээ . Түрээсийн гэрээ ёсоор дампуурсан саятан арал дээр аялал жуулчлалын бааз байгуулах үүрэгтэй байжээ. Гэсэн ч хорин жилийн хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй хэмээн эрх баригчид өвгөнийг арлаас албадан гаргуулахаар шүүхэд хандаад байгаа гэнэ. Харин экс саятан өмгөөлөгч хөлслөхгүй мөнгөгүй тул үнэ төлбөргүй өмгөөлөл хайн интернэтээр зарлал цацжээ.
НУУЦ.мн