Нууц мэдээллийн уурхай

30 жил ургуулсан модыг нь тайрсан хотын удирдлагаас өвгөн ботаникч өшөөгөө авсан нь... /гайхалтай/

Нийтэлсэн: 2017-06-21 07:46:19

Калифорни мужийн Редондо-Бич хотын цэцэрлэгжүүлэлтийн компанид ажиллаж байгаад тэтгэвэрдээ гарсан өвгөн ботаникч өөрийн түүхээ Reddit-д дэлгэсэн нь цахим хэрэглэгчдийн хурц хэлэлцүүлэгийг өрнүүлжээ. Энэ явдал таван жилийн өмнө болжээ. Цэцэрлэгч 30 жилийн өмнө хашаандаа саглагар навчис өвөрмөц үнэрээрээ алдартай санёе хэмээх Японоос гаралтай модыг суулгажээ. Ганц бие түүний хувьд тэрээр зөвхөн мод биш түүнээс их утга учиртай зүйл нь байжээ. Модондоо Клайд нэр өгч 30 жилийн турш хүүхэд шигээ хайрлаж арчилж усалж ургуулж ирсэн байна. Байнгийн арчилгааны ачаар мод сайхан ургаж өтгөн саглагар навчис нь хашаа даваа явган хүний зам хүрсэн гэнэ.

Энэ үед л хотын захиргааны дээрэнгүй түшмэд гараад иржээ. Одооноос таван жилийн өмнө явган хүний замыг хаасан тагласан гэх шалтагаар хотын даргын тушаалаар ботаникчийн хашаанд хүч түрэн орж модыг нь үндсээр нь суга татан хаяжээ.
-Тэд Клайдыг минь алсан. Хотын дарга Стив аллага үйлдсэн. 30 жилийн турш өдөр бүр хэрхэн ургаж гоё сайхан болж байгаагаараа намайг баярлуулдаг байсан хүүг минь нэг л өдөр ирээд алчихсан-
Энэ аймшигт явдлаас хойш хэдэн сарын дараа өвгөн ботаникч өшөө авах төлөвлөгөөндөө оржээ. Тэрээр бүтэн сарын турш шөнө дөлөөр ажиллаж асар өндөр ургадаг севой гэдэг модны 30 суулгацыг хотын захиргааны байгууллагуудын хашаанд модон дунд нь суулгажээ.

Модыг нь тайрах захирамж гаргасан хотын дарга Стив Аспелийн гэрийн цэцэрлэгт хоёрыг суулгасан гэнэ.  Хашаанд нь ирээдүйд 110 метр хүртэл өндөр ургадаг аварга модод үндэслэж байгааг дарга нар анзаарсангүй нь мэдээж.


-Өдгөө суулгацууд маань диаметрээрээ 15 м хүртэл бүдүүүрч үндэс нь газарт гүн бас бат бэх бэхлэгдсэн. Хотын зөвлөлийн байрны урд талд гэнэт бүдүүн мододтой болсоныг та нар анзаарна, гайгүй... Эд бол аварга секвой... удахгүй бүр ч өндөр бас бүдүүн болно-

Өвгөн ботаникч өшөө авахын тулд секвойг сонгосон нь учиртай. Америкийн хуулиар энэхүү аварга модыг онцгойлон хамгаалдаг.  Мод ургасан л бол шууд хуулийн хамгаалалтанд орж суулгацыг нь хүртэл тайрсан гэмтээсэн тохиолдолд 15 мянган  доллароор торгодог. Түүнээс гадна ургах тусмаа огтлох тайрахад улам бүр хэцүү болдог аж.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. ggg /122.201.23.91/ 2017-06-22 14:48:03

    haha ***aad haytsoon

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших