Нууц мэдээллийн уурхай

Д.Жигжиднямаа Н.Золжаргал шиг мөрдлөг явуулж тушаал задалсан шалтагаар шудрага ажилтныг хэлмэгдүүлж халжээ

Нийтэлсэн: 2017-06-21 07:01:00

Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч байхад орон сууцны дэмжлэг нэрээр ажилтнууддаа 3,7 тэрбумыг хууль бусаар хувааж өгсөн. Тухайн үед энэ мэдээлийг Г.Уянга гишүүн олон нийтэд дэлгэхэд Монголбанк даяар мэдээлэгчийг илрүүлэх ажиллагаа явагдаж ахлах эдийн засаг Ш.Чулуунбаатарыг гэж тулгасан. Улмаар түүнийг байгууллагийн нууц задалсан хэргээр ажлаас нь халж цагдаад өгч хэлмэгдүүлсэн. Тэгвэл төмөр замд ч ийм маягийн мөрдлөг хавчлага явагдаж гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг ажилд авсан  тушаалыг цацсан гэх шалтагаар шудрага ажилтныг бас л хэлмэгдүүлэн халжээ. Өнгөрсөн онд төмөр замд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, ял шийтгэлтэй хугацаа нь дуусаагүй хүмүүс өндөр албан тушаалд очсон тухай шуугиан дэгдсэн. Үүнийг нь төмөр замчид гаргаж тавьсан. Одоо ч “Монголын төмөр замчдын холбоо” холбогдох албадын дарга нарыг хуудль бусаар ашиг сонирхолын зөрчилтэй томилсон тухайд хуулийн дагуу тэмцлээ үргэлжлүүлж байгаа бол Д.Жигжиднямаа нь хууль бус томилолгоогоо хамгаалсаар  байна. Тухайн үед УБТЗ-ийн удирдлагуудын тал хувь гэмт хэрэгтнүүд хэмээн шуугиж байсан. УБТЗ-ын Худалдан авах, борлуулалт хангамжийн албаны даргаар томилогдсон Р.Зоригт,  Дотоод аудитын албаны даргаар томилогдсон Ж.Пунцаг нарын тухай баримт түшсэн мэдээлэл цацагдаж байсан. Энэ шуугианы үеэр Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэг, Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг, Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны дарга Р.Зоригт нарыг ажилд авсан тушаалууд цахим сүлжээнд эх хувиараа тавигдсан нь төмөр замд “мэдээлэгчийг” олох өргөн хэмжээний мөрдлөгийн ажиллагааг эхлүүлжээ. “Мөрдлөгийн” эцэст Хөдөлмөрийн харилцааны албаны нэгэн инженерийг “мэдээлэгч” хэмээн үзэж ажлаас нь халсан байна. Бүр түүнээс хүүхдийн хэлтсийн жолооч авч цаашаа дамжуулсныг хүртэл тогтоосон нь мөрдлөг өндөр түвшинд явагдсаныг харуулж байна. Ингээд дор нь ажлаас нь халжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших