Нууц мэдээллийн уурхай

Хүргэн” Дэнзэнгийн хэрэг : “Говь повер” компанийг Дин Сүн Жин гэдэг хятад иргэнээс НЭГ тэрбум төгрөгөөр худалдан авчээ

Нийтэлсэн: 2017-06-21 02:16:34


 

Өдгөө шүүхээс ял хүлээгээд байгаа “хүргэн” Дэнзэн нарын хэргийн гол компани нь алдарт “Говь повер” байсан. Энэ компанииг захирал Д.Баярмаа нь “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт оролцохын тулд ердөө урд өдөр нь Г.Дэнзэнтэй хамтран түүний эхнэр Г.Уянга, өөрийн төрсөн дүү Д.Баярхүү нарын нэрээр иргэн Д.Дашдондогоос худалдан авч улмаар тендерт хууль бусаар шалгарсан гэж буруутгагдсан. Хэдийгээр монгол хүнээс худалдан авсан ч “Говь повер”-ийн жинхэнэ эзэн нь Хятадын харьяат Дүн Сүн Жүн гэгч байжээ. Тэрээр “Богд-Ар” хороололд байрладаг байсан. Д.Баярмаа компаний үнэнд нийтдээ нэг тэрбум гаруй төгрөг төлсөн нь “Говь повер” гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байснаас болжээ. “Эрдэнэс таван толгой” -гоос зарласан тендерт ийм эрхтэй компани л оролцох ёстой байжээ. Болсон явдлыг эхнээс нь дурдахад компаний монгол захирал Ц.Дашдондогийг  Дин Сүн Жин нь Богд-Ар хороололд дуудсан байна. Очиход  түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Баярмаа байсан агаад “Говь-Повэр”-ийг худалдан авах гэж байгаа гэжээ. Компанийг зарах хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компаний хувьцааг худалдах  гэрээ зэрэг бүхий л бичиг баримтыг бэлдчихсэн, гэрчлэхээр дуудлагын нотаритч Ц.Энхбадрал ирсэн байжээ. Нэгэнт хөрөнгийн эзэн хятад босс зарахаар шийдсэн тул монгол захирал нь үг дуугүй гарын үсгээ зуржээ. Бичиг баримтыг харахад  “Говь повер”-ийг Баярмаагийн дүү Баярхүүгийн нэрэн дээр авсан агаад Уянга гэдэг өөр нэг хүний нэр харагдаж байсан гэнэ. Уянга нь байгаагүй тул гарын үсэг зурагдаагүй хоосон зай үлдээжээ.  Баярмаа нь гэртээ байгаа , замаараа гарын үсэг зуруулчихаад очно та түрүүлээд явж бай гэжээ. Монгол захирлыг УБЕГ-д ирэхэд араас нь “Говь повер”-ийн шинэ эзэд болох хүмүүс иржээ. Хэдий 18 цаг өнгөрч ажил тарсан ч хоёрдугаар давхар гарахад нэг буурал толгойтой ажилтан угтаад бүх шилжүүлэг бүртгэлийг нь дор нь хийж өгсөн байна. Энэ тухай дараа өгүүлнэ. Улсын бүртгэлийн газрынхан их зантай атлаа ажил тарсан байхад хүлээн авч бүх зүйлийг нь хийж өгч буйд  экс монгол захирал ихэд гайхаад өнгөрч. Хожим нь сонссоноор хятад эзэн нь “Говь повэр”-оо 1,1 тэрбум төгрөгөөр зарсан гэсэн хэмээн мэдүүлжээ. Компани зарах гэрээн дээр ч нэг тэрбум гэсэн тоо байсан гэнэ. Компаний жинхэнэ эзэн нууц ноёнтон Дин Сүн Жин нь их гарын хятад аж. Гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлавчихсан компанитай байсан нь үүнийг нотолно.Компани зарах гэрээ хийсэн өдрөө л Баярмаагаас 200 сая төгрөг бэлнээр авчээ. Дараа нь увуулж цувуулан 300 саяыг авсан гэнэ. 2014 он гарахад Баярмаа нь 500 саяын үнэ хүрэх хоёр обьект өгсөнөөр тооцоо хаагджээ. Төлбөр хийгдсэн тул тэрээр Дин Сүн Жинд байсан компани зарах гэрээний эх хувийг нэхэж авсан гэнэ. Хэвлэлээр хэсэгтээ л нэр нь гарсан  Ч.Уянга нь Д.Баярмаагийн талын бэр нь аж. Тухайн үед түүнийг нөхрийнхөө бичиг баримтыг аваад ир гэж дууджээ. Гэтэл тэр үед нөхөр нь бичиг баримтаа хаячихсан байсан тул  өөрийх нь нэрийг оруулсан байна. Баярмаа  эгч нь ямар компанид “хувь эзэмшүүлж” байгаагаа хэлээгүй гэнэ. Удалгүй хэвлэлээр “Говь повер” компаний шуугиан дэгдэж нэр нь гарч эхлэхэд айсандаа эгчээсээ шаардсаар байж компаний хувь эзэмшигчээс хасуулсан гэж мэдүүлжээ. Харин мөрдөн байцаалт шүүхийн шатанд Г.Дэнзэн нь “Говь повер” компаний захирал Д.Баярмаа, хувьцаа эзэмшигч Д.Баярхүү нарыг мэдэхгүй, танихгүй гэж мэдүүлсээр ирсэн. Цагаан хаданд ажиллаж байхдаа Д.Баярмаа нь 50 гаруй ажилчидтай байжээ. Цалин нь 700 мянгаас 1,8 сая хүртэл өгдөг байсан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших