“Дипломат-95”-аас 11 элчин сайд, 24 захирал дарга, 16 зөвлөх,консул болон 1 үйлчлэгч байр авчээ
Нийтэлсэн: 2017-06-21 00:37:04
.jpg)
Өнгөрсөн жилийн өдийд Монгол даяараа АСЕМ хэмээн бужигнаж байсан. Тэр үед ГХЯ болон Сангийн яаман дахь Ховд, Архангайхан төрийн өмч болох “Дипломат-95” цогцолборыг байхгүй оршин суугчид нь “хувьчлах” ажиллагааг сэм явуулж байлаа. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуулийн бужигнаан дор “байхгүй” оршин суугчдийг нь бүрдүүлсэн ГХЯ-ын дарга нарт байрны ордерийг өгөх ажиллагаа бас л сэмхэн явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт үл хөдлөхийнхөн ирж “шалгаж” үзсэн байна. Ордер нь Наадамаас өмнө гараад эхлэх гэнэ. ”Хувьчлах” ажиллагааг зохион байгуулагчид “хувь хувьсгалын” тохироог мөн ч мэдрэмжтэй ашиглах юм. АСЕМ-ийн дүйвээнээр бүх түрээслэгчдийг нь хөөгөөд гаргасан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн бужигнаанаар ордерийг нь гаргуулж авах гэж байна. Ингэж яарах нь ч учиртай. Нийт 80 байрны 70-ийг нь авсан элчин, консул, элчин зөвлөх нарын ихэнхи нь шахуу Ц.Элбэгдоржийн үед томилогдсон тул албан тушаалаас нь буухаас өмнө амжуулах гэж яарах нь аргагүй биз. Түүх сөхвөл энэ цогцолбор яах аргагүй төрийн өмч мөн. Түрээсийн дүүргэлт нь 95 хувьтай, жилд 3,5 тэрбумын түрээсийн орлого оруулдаг байсан. Хувьчлах ажиллагаа Д.Пүрэвсүрэнг ГХ-ийн, Б.Болорыг Сангийн сайд байхад эхэлсэн.
.jpg)
Эхлээд ТӨХ-г татан буулгаж эзэнгүйдүүлээд дараа нь өмчийн эзэн болох ДБҮААГ-ыг Сангийн яамны мэдэлд авсан. Улмаар оршин суугчидад нь хувьчлах нэрээр Засгийн газрын шийдвэрийг Ч.Сайханбилэгийн үед гаргуулж АСЕМ-ийг сурвалжлах 1000 сэтгүүлч байрлуулах шалтагаар бүх түрээслэгчдийг нь хөөж гаргасан. Алдарт АСЕМ-ийх нь үеэр эзгүй хоосон байранд нэг ч гадны хүн шагайгаагүй. Байгаагаас ГХЯ-ны санхүүгийн том дарга Барбаатарых л ганцаараа байсан. Харин энэ суур “оршин суугчдыг” тодруулах ажиллагаа өрнөжээ. Тодорсон “оршин суугчид нь” эд нар.
.jpg)
11 элчин сайд, 24 газрын дарга захирал, НБД, элчингийн НБД, 16 элчин консул, дэд консул зэрэг эрхтэн дархтан байна. Дандаа яамны элитүүд. Эднийг байргүй гэхэд хэн итгэх билээ.
.jpg)
Бүгд байртай, хаустай машинтай, банкинд ахиад ч 1-2 байрны хадгаламжтай нь мэдээж биз. Харин “борчуудаас” тогооч нэг үйлчлэгч хоёр, жолооч арав хүрэхгүй л оржээ. Гэхдээ тэдгээр жолооч нар эргэлзээтэй агаад ард нь дарга нар байгаа гэсэн хардлага одоо ч явдаг. Үл хөдлөхийнхэн хоотын төвд байрлалтай энэ цогцолборын хоёр өрөөг 120-140 саяар үнэлсэн. Эдгээр байрыг эхлээд олон жил ажилласан орон байргүй ажилтнууддаа өгнө хэмээн нийт 95 байрны 60-ыг нь ГХЯ, 20-ийг ДБҮААГ авсан. Үнэгүй өгөх байрны жагсаалтанд орох гэж мэдээж дарга нар эхэлж дайрсан.
.jpg)
Бүгд байртайг нь мэдэх тул жолооч үйлчлэгч нар эсэргүүцсэн тул тун “ухаалаг” гаргалаа гаргасан гэдэг. Ингээд өөрийн нэр дээрээ байртай ч 1990-ээд оны байр хувьчлалаар байр авч байгаагүй хүмүүсд өгөхөөр болж дарга нарын зам шулуудсан. Тухайн үед жагсаалтанд орох ханш 3000-5000 долларт хүртч байсан гэх яриа гарч л байсан. Байрны жагсаалтын эхэнд ҮАБ-ын ажлын албаны дарга ГХЯ-ны ТНБД О.Очиржав заларчээ. Байргүй л юм байлгүй хөөрхий... Дараа нь Польшид элчин сайд Б.Дорж, Австрид элчин сайд Г.Батжаргал нар удаалжээ. Мөн АСЕМ-аар “хүчин зүтгэгсэдээ” мартсангүй. Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан, ахлах мэргэжилтний хамт жагсаалтад оржээ. Олон ажилласан ч байр авч чадаагүй хүмүүсийн тавьж буй гомдол бол цөөхөн жил ажилласан дарга нарт байр өгсөн явдал юм. Жагсаалтаас харахад 2003-2008 оны хооронд ажилд орсон олон дарга нар байр авсан байна. Анхны ерөнхийлөгч Очирбатын охин Очирмаа “цохиж явна”.
.jpg)
Аав нь хувийн барилгын компанитай нийлж өндөр барилга бариулаад үр хүүхдүүдтэйгээ хамт байх гээд доод давхруудыг нь авсан хэмээн зурагтаар ярьж байсан. Жагсаалтын сүүлд ажилласан жилийн огноо нь хоосон нэгэн өндөр настан бий.

Хэрвээ ГХЯ-нд ажиллаж байсан бол ажилд орсон жил нь бичигдэх ёстой. Гэтэл яамны ажилтнуудын яриагаар тэрээр Д.Пүрэвсүрэнгийн үед тус байранд орсон МоАХ-ын нэгэн “партизан” болж таарч байна. Яамны жинхэнэ ахмадуудаас нэг ч хүн жагсаалтанд орсонгүй. Өнгөрсөн жил болсон ДҮБААГ-ын ойн баяраар ахмадууд байрны хувьчлал шудрага бус болсон талаар хэл ам гаргаж байсан нь ийм учиртай бололтой. Сайд Ц.Мөнх-Оргилыг ирэхэд шудрага ажилтнууд шудрага бус болсон хувьчлалыг цуцлана хэмээн найдаж хүлээж байсан. Гэтэл талаар болж сайдтан хуруугаа ч хөдөлгөөгүй. Өөрөө тансаг байртай хүн огт байргүй эсвэл түрээсийн байранд амьдардаг үйлчлэгч жижүүр жолооч нарын зовлонг мэдэхгүй биз. ДҮБААГ-ын “мисс” дарга нь Шанхай, Хөх хотын аль нэгэнд консулаар томилогдох гээд байрны асуудлыг бодох ч сөхөөгүй яваа гэнэ. Гэтэл “Дипломат-95” цогцолбор нь тус байгууллагийн үндсэнд хөрөнгөнд бүртгэлтэй байсан. Аудитын газрын шалгалтаар 2016 оны жилийн эцсийн байдлаар 5,3 тэрбумын өртөгтэй цогцолбор нь 36,9 саяын үнэтэй 30 машины гараашийн хамт ДБҮААГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хэвээрээ л байсан. Харин одоо хувьд очих дардан зам дээрээ хурдтай нь аргагүй давхиж явна даа...
НУУЦ.мн

haasanch hanaj tsadahaa mededgvi buzaruud be
Хувьчилна гэж ийм ажлыг хэлдэггүй л байх. Луйварчдад зориулж бичих ч үл олдохгүй нь.
Та нар юу ч гэж гав гав хийж байх хамаагүй ээ. Бид хийсэн ажлаа хаана ч хамгаалж чадна. Хэлээ хүрэх газраа очиж заалдах