Нууц мэдээллийн уурхай

Нигери залуус узбек эмэгтэйн хамт “Хаан банк”-ны логотой цахим хаяг ашиглан харилцагчийн дансаас 4000 долларыг нь шилжүүлэн авчээ

Нийтэлсэн: 2017-06-19 06:44:58

Нигери улсын харьяат 29 настай Энобахаре Зион, 21 настай Ирабор Осамудимен Жорж нар нь Мөхсинахон Умаралива гэдэг үзбек эмэгтэйн хамт энэ хэргийг өдүүлээд баригджээ. Ирабор Осамудимен Жорж  нь “Газарчин” дээд сургуульд англи хэлний цагийн багшаар ажилладаг бол нөгөө хоёр нь “Эй Ай Юу” их сургуульд сурдаг байжээ. Зион нь үзбек эмэгтэйтэй дотно харьцаатай агаад хамт амьдардаг, бүсгүй нь мөрдөн байцаалтын шатанд жирэмсэн болжээ. Энэ хэргийн хохирогч нь монгол иргэн аж. Тэрээр “...өөрийн мэйл хаягаа шалгасан чинь Хаан банк гэсэн логотой [email protected] гэсэн хаягнаас утга агуулгын хувьд алдаатай, "харилцагчийн мэдээллээ энд дарж шинэчилнэ үү" гэсэн утгатай мэйл ирсэн байсан, би сайн анзааралгүй Хаан банкнаас ирсэн юм байна гэж бодоод дар гэсэн хэсэгт нь дарсан, дарахад банкны айпликэйшн онгойсонд  нууц үгээ оруулж шинэчилж дугаараа явуулсан чинь хариу ирээгүй...дараа нь данснаас 9.2 сая  төгрөгний гүйлгээ хийгдсэн мэдээллийг мэйл хаягнаасаа олж хараад Хаан банк руу ярьсан чинь "таны мэдээлэл алдагдсан байна, нягтлаад хариу өгье" гэсэн..интернэт банкны нууц дугаарыг надаас өөр мэдэх хүн байхгүй, гүйлгээний утга дээр EB-goods гэсэн байсан...” гэжээ. Ингээд л 9,2 сая төгрөг буюу 4000 доллароо алджээ. Харин энэ хэргийг нигери залуус болон узбек эмэгтэй хамтарч үйлдсэн нь тогтоогдсон. Гэхдээ энэ хэрэгт Эммануэл Узома Икенна гэдэг өөр нэгэн нигери эр холбогдсон. Тэрээр монгол эхнэртэй хоёр ч хүүхэдтэй гэнэ. Виз нь  жилийн хугацаатай, олон удаагийнх учраас  cap дотроо заавал буцаж Хятад руу гараад эргэж орж ирдэг байжээ. Тухайн үед тэрээр маш хурдан урагшаа явсан байна. Явсан хойгуур нь цагдаа иржээ. Эхнэр нь энэ тухай мэдэгдэхэд “би мөнгө аваагүй, харин Жорж авсан” гэсэн байна. Гэтэл эхнэр нь түүнийг нөхөртөйгөө танилцуулсан байж таарчээ. Монгол эхнэр нь нигери нөхрөө ганцаардуулахгүйн тулд гудамжинд таарсан хар арьст хүмүүстэй танилцуулдаг байсан агаад ингэж танилцсан хүн нь Нигери улсын иргэн Ирабор Осамудимен Жорж байжээ. Жорж нь Монголд ирээд “Эй Ай Юу” сургуульд сурахын хамтаар “Ридим” гэдэг христийн сүмд ажилладаг болжээ. Энэ сүмд голдуу Улаанбаатард оршин суудаг нигери  хүмүүс ирдэг, пастор нь нигери эмэгтэй байдаг гэнэ. Сүүлдээ сүмийн санхүүг хариуцдаг болжээ. Харин Зион нь үзбек найз бүсгүйтэйгээ хамт сүмд явж байгаад Жоржтой танилцжээ. Нигеричүүд үзбек эмэгтэйг Моника гэж дуудах болжээ.  Монгол иргэний данснаас шилжүүлж авсан мөнгийг Моникагийн “Капитрон” банкны дансаар гаруулж авсан.

Үзбек бүсгүй “...Жорж надаас  дансны дугаараа өгөхийг байнга гуйсан, туслах юм бол мөнгөний 35 хувийг өгнө гэсэн, надад мөнгө хэрэгтэй байсан тул зөвшөөрч найз залуу Зионы гар утаснаас Жорж руу Whats up эйпликэйшиний чатаар дансаа явуулсан, дараа нь Жорж дансанд чинь мөнгө орчихсон байна гэхээр нь цуг таксигаар Их дэлгүүрийн хажууд байдаг Капитрон банкинд очсон,  теллер дээр очоод дансны үлдэгдэлээ шалгуулахад 4000 доллар байсанд бүгдийг нь аваад Жоржид өгсөн. Жорж надад 100 доллар өгсөн” гэжээ.  Моникагийн найз залуу Зион ч гэсэн дансаа л өгсөн хэмээн мэдүүлсэн ч  сүүлдээ хуйвалдсан болох нь мөрдөн байцаалтаар батлагджээ. Жорж нь Зион ийм хэрэг үйлдэх санаа төлөвлөгөөг гаргасан гэжээ. Тэрээр 1100 доллар авсан ч баригдахдаа цагдаад хураалгажээ. Монгол иргэний хохирлыг барагдуулахын тулд Моникагийн аав нь Узбекстанаас 2800 доллар шилжүүлсэн гэнэ. Жорж сүмийн пастороосоо бас мөнгө зээлж өгчээ. Ингээд хохирлоо барагдуулсан тул бүгд тэнсэн харгалзах ял авсан байна. Цагдаагийн шинжилгээгээр гэмт этгээдүүд цахим гэмт хэргийн нэг төрөл болох "Phishing" гэдэг аргыг хэрэглэн хохирогчийн интернэт гүйлгээ хийдэг дансны дугаар болон нууц үгийг олж авсан аж.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших